Арьс хугацаанаасаа эрт хөгшрөх шалтгаанууд

Aрьс хугацаанаасаа өмнө хөгширөхөд нөлөөлдөг шалтгаанууд олон хучин зүйлүүд бий. Тэдгээрийг доорх маягаар ангилдаг:

Удамшлын нөлөө:
Удамшилтай холбоотойгоор арьс хурдан хөгширч сэвхтэж байна уу гэдэг нь эцэг эхийн ген, цусан дахь эд эсийн хуваагдах эсэргүүцэх чадвараас шалтгаална. Тиймээс эцэг эхийн арьсны онцлог удамшдаг тул ихээхэн ач холбогдолтой.

Хорт бодисын муу нөлөө:
Архи, тамхины хэрэглээ, амьдралын хорт зуршлууд энд багтана. Тамхи гэхэд л хүний биен дэх С витаминыг устгаж байдаг. Энэ нь залуу арьсны нэг үндэс болох коллаген үүсэхэд дэмжлэг үзүүлж байдаг элемент шүү дээ. Архи хэтрүүлэн уусан тохиолдолд арьсан дахь чийгшил, уян хатан чадвар түргэн алдагддагийг мартуузай.

Орчны муу нөлөө:
Хорт утаа,тоос тоосонцор нь арьсанд мэдээж маш муу нөлөөтэй. Эдгээрээс арьсыг хамгаалж, сөрөг нөлөөллийг саармагжуулах зүйл бол арьсны зөв арчилгаа, тэжээл. Нэг нь хоол хүнсээр дамжуулж цусаар дамжин арьсанд очих тэжээл бол нөгөө нь арьс арчилгаа. Өөрийн арьсны өнгөнд тохируулан арьсаа арчлах нь орчны таагүй нөлөөллийг саармагжуулах үйлчлэлтэй.

Хэт залуугаасаа нүүр амаа будсаны муу нөлөө:
Өсвөр насны охид арьсны бага сага өө сэвийг дарахын тулд будалтыг хэтрүүлэх нь бий. Тогтмол будсанаар арьс нь булбарай чанараа алдах, ширүүн барзгардуу болох, батга гарах зэрэг сөрөг нөлөө бий болох гэмтэй. 13-18 насанд арьсыг тогтмол цэвэрлэж байхад л болчихно. Тослог ихтэй, хурц хоол хүнс бага хэрэглэх, гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск шаардлагатай бол тавьж болох юм. Энэ насанд нүүрэндээ химийг аль болох бага хэрэглэ.

Орчин үеийн гоо засал улам төгөлдөржиж буй билээ. Нэгэнт бий болсон үрчлээг арилгах, шинэ үрчлээ гарч ирэхээс хамгаалах олон аргууд бий.

- Арьсны нэг номерын дайсан нь нар бөгөөд түүний цацраг арьсыг үрчлээтүүлж, толботуулж, цаашилбал өмөн үү үүсгэхэд хүргэнэ.

- Хэрэв та урьд өмнө нүүрээ хамгаалдаггүй байсан бол үүнээс хойш наранд гарах бүрдээ хамгаалж чадвал 2-3 жилийн дараа арьсаа шинэчилж чадна.

- Өвлийн цагаар гадуур гарахдаа нүүрэнд сүүдэр тусгах малгай өмс!

- Унтахын өмнө чийгшүүлэх тос түрхэж бай. Ингэснээр чийг хуралдаж, үрчлээ тэнийдэг.

- Өвөл ба намрын цагаар унтлагын болон ажлын өрөөний агаарыг байнга чийгшүүлж байх хэрэгтэй.

- Бүлээн болон хүйтэвтэр усанд байнга орж бай. Учир нь халуун ус арьсны тослогийг алга болгодог.

- Усанд орсны дараа чийглэг тосыг заавал түрх.

- Давстай болон хөөстэй ус арьсыг хуурайшуулдгийг санаж яв.

- Үсээ сэнсээр хатаах бол нүүр рүүгээ үлээлгэж огт болохгүй. – Өвөл ба зун нарны хар шил зүүж арьсаа үрчийхээс хамгаал.

- Үхрийн мах, тахианы мах, өндөг, сүү зэрэгт арьс үрчлээтэхээс хамгаалах амин дэмүүд элбэг.

- Шинэ жимс ногоо, ургамлын тос, самар зэрэг нь А,С,Е амин дэмүүдээр элбэг тул арьс хамгаалах сайн нөлөөтэй.

-Хүний биед цайр дутагдсанаас арьс толботдог тул тугалын элэг, хонь үхрийн мах, наранцэцэгийн самар, швейцар бяслаг, газрын самар зэргийг аль болох их хүнсэндээ хэрэглэж бай.корпуса для iphone 5 купитьfemale escort reviewзаявление на получение кредита образец скачатьгид восхождение на килиманджароотдых в испании в маеальфа банк кредитная карта мои правилаводяные радиаторы отопления ценаприбор для лечения насморка


Арьс хугацаанаасаа эрт хөгшрөх шалтгаанууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.