Эмэгтэй хүн хэрэвзээ хүүхэд төрүүлэх бодолтой байгаа бол 2 зүйлийг маш сайн анхаарах ёстой.
Тогтмол харилцаанд ордог хосуудын 90 хувь нь эхний жилдээ жирэмсэлдэг. Хэрвээ энэ хугацаанд жирэмслэхгүй бол шалтгааныг нь судалж үзэх зайлшгүй шаардлагатай. Гэвч жирэмслэх асуудал нь эмэгтэй хүний настай шууд холбоотой байдаг. Жишээ нь 30 настай эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол тогтмол харилцаанд байдаг бол энэ хугацаа 6 сар хүртэл буурна. Харин 35 наснаас дээш насандаа жирэмслэх бол эхлээд эмчид хандах нь зүйтэй юм.
Жирэмслэх гэж буй эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хүчин зүйл бол нас байдаг. Өндгөн эсийн нөөц нь эхийн настай холбоотой, нас ахих тусам эсийн нөөц улам бүр багасдаг. Өндгөн эсийн цөөрөлт нь 38-40 насанд эхэлдэг ч, цэвэрших нас нь хүн бүр дээр өөр өөр байдаг. Иймээс жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэй хүн өөрийн өндгөн эсийн нөөцийн талаар урьдчилан мэдэж, хүлээх хугацаагаа мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж байж тогтоох хэрэгтэй. Хүүхэд хүсэн хүлээж байгаад муу мэдээ сонсох магадлал ч бий. Товчхондоо бол жирэмслэх явцад үр тогтох өндгөн эсийн байдал, эмэгтэй хүний нас 2 чухал үүргийг гүйцэтгэж байдаг.
Өндгөн эсийн нөөц хэр байгаа вэ?
Үүнийг мэдэх тийм ч хэцүү биш юм. Үүний тулд сарын тэмдэг ирэх үед 2-3 өдөр дааврын тест хийлгэж өндгөн эсийн нөөцийг шалгуулж болно.
Хэрвээ 1 жилийн төгсгөлд жирэмсэлж чадаагүй бол эмчид хандаж, шалтгааныг нь судалж үзэх хэрэгтэй. Асуудалын гол нь 30%-тай эмэгтэйд, 30%-тай эрэгтэйд, 20%-тай хоёуланд нь, харин үлдсэн 20% нь шалгаангүй байдаг.
Эмэгтэйгээс шалтгаалсан асуудлыг гол нь:
- Өндгөн эсийн боловсруулалтын асуудал, огт өндгөн эсгүй байх, тогтворгүй байх
- Сарын тэмдэг тогтворгүй байх
- Өндгөвчний битүүрэл
- Умайн хэлбэр өөрчлөлттэй байх.
- Кист
- Тодорхойгүй шалтгаан (тайлбаргүй үргүйдэл)
Хэрвээ асуудлын шалтгааныг тогтоовол, тухайн шалтгаанд тохирсон тус бүрийн эмчилгээг хийж болно. Жишээ нь: өндгөн эсийн боловсруулалтыг дэмжих эм бэлдмэл уух. Өндгөвч үрэвсэж битүүрсэн бол оновчтой эмчилгээг цаг алдалгүй хийлгэх. Харин өндгөвчний сүвийг нээх ажиллагаа нь түүнийг гэмтээх нөлөөтэй гэж үзвэл үүнийг хийлгэж болохгүй. Өнгөвчний сүвийг нээх ажиллагаа амжилтгүй болбол “үр шилжүүлэн суулгах” ажиллагаанд шилжинэ. Эмэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг өөр нэг шалтгаан бол кист юм. Эмэгтэй хүн тодорхойгүй шалтгаанаар жирэмсэлж чадахгүй байж болно. Үргүйдлийн шалтгааны 20 хувь нь үүнээс үүдэлтэй байдаг. Хосуудад өндгөн эс боловсруулах асуудал байхгүй, эр бэлгийн эстэй холбоотой ямар ч асуудалгүй, хэвийн харилцаанд байгаа мөртлөө жирэмслэхгүй байвал 2 жил хүлээх хэрэгтэй. Мэдээж хэрэг өндгөвчний үйл ажиллагаа хэвийн бөгөөд өндгөн эсийн нөөц хангалттай байгаа бол шүү дээ. Гэхдээ хүлээх хугацаа 3 жилээс илүү байж болохгүй.
Иймээс эмэгтэй хүн залуу насандаа жирэмсэлж, эрүүл саруул хүүхэд төрүүлж байх нь чухал. Өөр ямар нэгэн зүйлийн төлөө жирэмслэхээ хойшлуулах нь нас ахих тутамд өөрт нь сөргөөр нөлөөлөх болно гэдгийг ойлгон ухаарха хэрэгтэй.
Монголын үрс маш олон болтугай.
ЭХ СУРВАЛЖ: EEJBOLLOO.MN