Саяхан алдарт хөлбөмбөгч Ронолдогийн талаарх дуучин Рианагийн мэдэгдэл олныг цочирдуулсан билээ.
Гэвч энэ бүхэнд хосууд ямар нэгэн тайлбар хийгээгүй ч арга хэмжээ авахаар шийдсэн бололтой.
Ронолдо “гомо” гэх мэдэгдлийг олон жилийн туршид үерхсэн найз бүсгүй Оросын үзэсгэлэнт загвар өмсөгч Ирина Шейктэйгээ хуримаа хийх болсноор үгүйсгэж байгаагаа мэдэгджээ.
Тэд энэ ондоо багтаан, Ронолдогийн төрсөн нутаг болох Португалын Порту-Сантугийн арал дээр тансаг хурим хийхээр төлөвлөж байгаа аж.
Хуриманд хоёр талын найз нөхөд болон ар гэрийнхэн оролцохоос гадна Ронолдогийн 4 настай хүү гэрч болох тухай ч яригдаж байгаа гэнэ шүү.