Ирландын эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн мэргэжилтнүүд төрсний дараа 6-8 сарын дараа эмэгтэйчүүдийн сексийн хүсэл тачаал нэмэгддэг болохыг тогтоожээ.
Судлаачид нөхөртэй, нэг ойтой хүүхэдтэй 1000 орчим эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулснаар дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Эдгээр эмэгтэйн 71 хувь нь нярайлсныхаа дараах бэлгийн амьдралдаа өмнөхөөсөө илүү сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлжээ.
Профессор, сэтгэл судлаач Дэвид Дюван “Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралдаа тийм ч идэвхтэй бус ханддаг. Нярайлснаас 6-8 сарын дараа тэдний бэлгийн идэвх өмнөхөөсөө илүү нэмэгддэг. Гэхдээ үүнд гэр бүлийн харилцаа, сэтгэл санааны тогтвортой байдал асар их нөлөө үзүүлдэг” гэжээ.Түүний ярьснаар ойрын ирээдүйд эмэгтэйчүүдийн хувьд секс нэн тэргүүнд тавих асуудал болж хувирч магадгүй гэнэ. Энэ нь эмэгтэй хүний байгалиас заяасан төрөлх зан чанар нийгмээ дагаад өөрчлөгдөж буй явдал аж.