”Spike” хамтлагийн дуучин Минжинсор АНУ-д ажиллаж, амьдраад нилээд олон жил болж байгаа
билээ. Тэрээр АНУ-д Грек залуутай гэр бүл болсон боловч жирэмсэн байхдаа нөхрөөсөө салж, хоёр хөөрхөн ихэр охидтой болсон.
Викториа, Жессика ихэр охид нь одоо их том болжээ. Тэрээр дуучин Минжинсор өөрийн цахим хуудаснаа “Саяхан л жоохон байсан охид маань хурдан өсөж байна шүү. Миний хувцас, гутал, зүүлтийг өмсөөд л гунхаад байна” гэж бичжээ.