“Залуу сэтгэлгээ” /Сургамжит өгүүллэг/

Хичээлийн жилийн анхны өдөр багш минь бидэнд өөрийгөө танилцуулаад, нэгэн хүнийг таньдаг эсэхийг асуулаа. “Хэн байдаг билээ?” хэмээн бодож зогстол нэг хүн мөрөн дээр гараа зөөлөн тавихад, эргээд хартал, нүдэнд дулаахан настай эмэгтэй над руу инээмсэглэн мэндэллээ.
Хатагтай: “Сайн байна уу? Сайхан залуу минь! Намайг Сарнай гэдэг. Би 87 настай. Би чамайг тэвэрч болох уу?” гэхэд миний инээд хүрч, “Бололгүй яахав” гэж хариулахад, тэр их дотно тэвэрч билээ.
Би түүнээс “Та ийм залуухан, томоогүй үедээ сургуульд яагаад сурах болов доо?” хэмээн сониучирхан асуулаа.
Тэгэхэд хатагтай “Би энэ их сургуульд , баян нөхөртэй сууж, хоёр хүүхэд төрүүлээд, тэтгэвэрт гарангуутаа дэлхийг тойрон аялах гэж л сурч байна” хэмээн алиалан хариулав. Харин би: ” Та өдий насанд яагаад сурах гэж байгаа юм бэ?” гэж нухацтай асуулаа.
Хатагтай: “Би дээд ооловсролтой болох юмсан гэж насаараа мөрөөдсөн учраас сурах гэж байна” гэв. Хичээлийн дараа бид ангийнхаа хамгийн ахмад оюутнаа дагуулаад кафед орж, үдийн цай ууцгаалаа. Үүнээс хойш бид хөгшин, залуу гэж ялгалгүй сайхан найз нөхөд болцгоов. Ингээд өдөр бүр бид хичээл тараад хамт явж. хууч хөөрсөөр, нэг мэдэхэд гурван cap өнгөрчээ. Хатагтай өөрийнхөө амьдралын туршлагаас ярих нь бидэнд их сонирхолтой байдаг байсан юм.
Дараа жил нь Сарнай сургуулийн хамгийн нэр хүндтэй оюутнуудын нэг болсон бөгөөд их сайхан хувцаслаж, амьдрал нь баяр баясгалангаар дүүрэн байх болов.
Улирлын хичээл хаах үеэр манай ангийн спортын баг үдэшлэг зохиож, Сарнай индэр дээр гарч үг хэлсэн юм. Тэр илтгэлээ уншиж эхэлж байтал, түүний бэлтгэсэн илтгэл шалаар тарж уналаа. Тэвдэж, сандарсан хатагтай: “Уучлаарай! Би жаахан халчихжээ! Шар айрагны оронд виски уучихсан чинь ийм юм боллоо. Магадгүй би бэлтгэсэн илтгзлээ эмх цэгцтэй ярьж чадахгүй байх. Гэхдээ би та нарт өерийн мэддэг зүйлээс л ярих болно” гэхэд бүгд толгой дохин, инээлдэж байлаа. Хатагтай хоолойгоо засаад:
“Би хэдийгээр хөгшин ч гэсэн тэтгэвэрт гарахыг хүсдэггүй. Хүн ажил хийхгүй, тэтгэвэрт гарснаас болоод амархан хөгширдөг юм. Учир нь хүн мөнхийн залуугаараа байхад ердөө дөрөвхөн нууц байдаг.
Нэгдүгээрт: Хүн өдөр бүрийг инээд наргиан, баяр баясгалантайгаар
Хоёрдугаарт: Хүн дандаа мөрөөддөг байх ёстой! Хэрвээ бидэнд 5айхгүй бол мөхож байгаа нь тэр. Бидний эргэн тойронд өнгөрөөх хэрэгтэй! өдөр хоногийг аргацаан өнгөрөөж байгаа маш олон хүн байдаг.
Гуравдугаарт: Өсөж. нас биед хүрэх, хөгшрөх хоёрын хооронд асар том ялгаа бий. Хэрэв та нар 19 настай залуу хүн мөртлөө бүтэн жил орондоо хэвтээд, юу ч хийхгүй бол ердөө л хорин настай болно. Харин 87 настай хөгшин би бүтэн жил орондоо хэвтээд, 88-тай болох боловч асар хурдтай хөгшрөх болно. Хүн өтөлсөн ч гэсэн түүний авъяас чадвар хэзээ ч алга болдоггүй юм. Хамгийн гол нь хүн өсөж, хөгжин өөрчлөгдөж. боломж бүхнийг алдахгүй байхын төлөө тэмцэх ёстой!
Дөрөвдүгээрт: Битгий харамсаж амьдар! Хөгшрөөд ирэхээрээ хүн хийсэн зүйлийнхээ төлөө харамсдаггүй. Харин хийж амжаагүй бүхнийнхээ төлөө үргэлж харамсаж байдаг. Хийж амжаагүй зүйл байгаа хүмүүс л үхэхээс үргэлж айж, хөгширч байгаадаа харамсдаг” гэлээ. Ингээд хатагтай өөрийн зохиосон “Сарнай” нэртэй дуугаа дуулж өгөв.
Удалгүй цоглог хатагтай олон жил мөрөөдөж явсан сургуулиа эрдмийн зэрэгтэй төгссөн юм. Сургуулиа төгсөөд, яг нэг долоо хоногийн дараа тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Түүний оршуулгын ёслолд 2000 гаруй оюутан оролцжээ. Тэр хатагтай мөрөөдсөн бүхнээ биелүүлж, хийхэд, хэзээ ч оройтдоггүй юм гэдгийг зааж сургасан гайхамшигтай эмэгтэй билээ.чехол бампер для iphone 4sbest sites for escortsкредит с плохой кредитной историей и просрочкамитуры в мае 2015 ценыкилиманджаро турагенствотур африку сафарикак раскрутить сайт в гугледета ритм


“Залуу сэтгэлгээ” /Сургамжит өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: hn Огноо: 16 November 2013 Reply

goy yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.