Хан-Уул дүүргийн иргэн Р.Төмөрбаатар: Манай хүүхэд төрөөд 20 гаруй хонож байна. Гэтэл үе үе час хийтэл уйлаад байх юм. Бие нь өвдсөн үү, чих нь өвдсөн үү гэдгийг мэдэхгүй юм. Хэрэв чих нь өвдсөн бол ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ. Энэ үед нь бүлээн жин тавьж болох уу?
ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч Г.Үржинханд: Хүүхдийн чих өвдсөн тохиолдолд хөхөө хөхөхгүй, тавгүйтэж уйлна. Мөн сүүгээ залгихдаа гэнэт орилох, толгойгоо гэдийлгэж уйлдаг. Зарим тохиолдолд ийм шинж тэмдэг илрэхгүй далд хэлбэрээр үрэвсэх нь бий.
Хүүхдийнхээ чихийг өвдөхөөр эцэг, эхчүүдийн зарим нь бүлээн жин тавьдаг. Өвдөлт эхэлж байгаа үед дулааны эмчилгээ хийснээр судас тэлж өвчнийг намдаадаг ч, энэ нь үрэвслийн эсрэг эмчилгээ биш. Тиймээс хүүхдээ заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
/Зууны мэдээ/