Линз худалдаж авах, зүүх, арчлахдаа юуг мэдэх ёстой вэ?

Өсвөр насны охидоос авахуулаад ажил хэрэгч бүсгүйчүүд ч гоёлын линзийг гоо сайхны дэглэмийнхээ нэг хэсэг болгожээ. Линз зүүх нь тренд мөн боловч, бүсгүйчүүд маань хэрэглээний соёлыг нь бүрэн мэддэггүйгээс болж нүдээ гэмтээх, үрэвсүүлэх зэргээр эрүүл мэндээрээ хохирч байгаа жишээ олон.Харааны болон гоёлын линзийг худалдаж авах, зүүх, арчлахдаа мэдэх ёстой зүйлсийг чинь сануулж байна.

 

Линз худалдаж авахдаа анхаарах зүйлс:
Линз хүний нүдийг гэрэлтсэн, цогтой харагдуулж, дүр төрхийг өөрчилж чаддаг. Гэхдээ линзүүд харааны, өнгөтэй, өнгөгүй гээд олон янз бий. Хүссэн дүр төрхөө бүрдүүлэх гэж байгаа бол линзний өнгө мэдээж их чухал. Өнгийн линзнүүдийг хэрхэн сонгож авах талаар зөвлөгөө өгье.

1. Таны нүд хар уу, цайвар уу?
Та өнгийн линз авахынхаа өмнө эхлээд нүднийхээ жинхэнэ байгалийн өнгийг нь мэдэх хэрэгтэй. Хэрвээ таны нүдний өнгө цайвар бол танд тунгалаг линз зохих болно. Энэ нь таны нүдийг гэрэлтүүлж харагдуулдаг байна. Харин таны нүд хар бараан, эсвэл бор бол танд тунгалаг буюу гэрэлтдэг бус харин зөвхөн төв хэсэг нь тунгалаг харин гаднах хэсэг нь хар бараан линз таарах болно. Энэ нь таны нүдийг илүү гүн, тод харагдуулдаг боловч гэрэлтүүлж харагдуулдаггүй.

2. Том өөрчлөлт хиймээр байна уу, эсвэл…?
Яг ямар өөрчлөлт оруулахаасаа хамаараад линзээ сонгох нь зөв. Жишээ нь та нүдэндээ бага зэргийн өөрчлөлт оруулахыг хүсвэл өөрийн нүднийхээ өнгөтэй төстэйг сонгох нь зөв. Харин бор нүдтэй мөртлөө цэнхэр нүдтэй болмоор байвал худалдагчаас сайн асуусаны дүнд аваарай. Учир нь зарим өнгийн линзүүд зөвхөн байгалийн төрхийг илүү гоё харагдуулах зориулалттай байдаг тул хар, бор өнгийн нүдийг цэнхэр харагдуулж чадахгүй гэсэн үг. Харин хар, бараан өнгийг хүртэл өөрчилж чадах өнгийн линзүүд тусдаа байдаг.

3. Эмчийн заавар хэрэгтэй
Линзийг авахдаа заавал нүдний эмчээс заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Харааны биш гоёлын линз авах гэж байсан ч эмчээс эхэлж асуух нь зөв. Учир нь хүн өөрийнхөө нүдний хэмжээнд тохируулж линзнийхээ загварыг сонгох хэрэгтэй байдаг.

4. Цэвэрлэгээ
Линз нь нүдтэй шууд харьцдаг учраас сайтар цэвэрлэгээ чухал. Гэхдээ энэ ердөө хэцүү биш. Зүүгээд авсныхаа дараа, санамсаргүй гар дээрээ, эсвэл газар унагаасныхаа дараа сайтар цэвэрлэж байж л дахин хэрэглэж байгаарай. Линз арчилгааны тусгай шингэнийг тогтмол сэлгэж солих нь ч маш чухал. Тэгэхгүй бол нүдэн дотор бактери орох, үрэвсэх, улайх нөхцлийг бүрдүүлнэ. Таныг линз авах үед эмч хэрхэн зүүх, хэрхэн авах, хэрхэн цэвэрлэх талаар зааж өгөх ёстой. Хэрвээ мэдэхгүй бол заавал асуугаарай.

5. Чанартай линз эсэхийг нь шалга
Монголд контакт линз худалдаалдаг олон дэлгүүр байдаг. Линз бол бусад гоёл чимэглэл, гоо сайхны хэрэгсэл шиг чанаргүйг нь авсан ч эрүүл мэндэд шууд тусах хор хөнөөл багатай зүйл биш. Линзний брэнд, чанар, зориулалтын шингэн, савлагаа зэргээс хамгийн сайныг нь сонгох хэрэгтэй. Контакт линз зардаг олон дэлгүүр байдаг ч, албан ёсны эрхтэйгээр худалдаалагддаг нь цөөн байдаг. Тиймээс линзээ авахын өмнө чанарын баталгааг нь анхаараарай. Саяхнаас Монос ХХК Солонгосын хамгийн сайн контакт линзний компани G&G International-ийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг болсон юм билээ. Энэ компани нь байгальд ээлтэй, эрүүл мэндэд халгүй технологиор хийсэн Aurora magic линзний брэндээрээ алдартай. Aurora Magic контакт линзийг Максмолл Их дэлгүүрийн 1 давхар, Гранд Плаза Их дэлгүүрийн 1 давхар, Моносын эмийн сангуудаар худалдаалж байгаа шүү. Линзний талаар лавлахыг хүсвэл 88092502,88092506 дугаарт холбогдоорой.

6. Эрүүл нүдтэй байх
Линз зүүхээсээ өмнө өөрийн нүдээ эрүүл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Учир нь эрүүл бус нүдэн дээр линз зүүх нь өвчнийг сэдрээх магадлалтай. Мөн линз нян үүсэх нөхцөл болдог аюултай. Ялангуяа нүдний ханиад, нүдний үрэвсэл, нуухтах зэрэг өвчлөлийг эдгээсний дараа л линзний тухай бодож үзээрэй. Тиймээс эхлээд эмчид нүдээ үзүүлэх нь зөв.

Линз зүүх ба авах арга:
1. Долоовор хурууны өндгөн дээр линзийг байрлуулна. Энэ үед линзний бүрэн бүтэн байдал болоод өнгөн хэсгээрээ байрласан эсэхийг нягталж шалгана.
2. Дунд хуруугаараа доод зовхийг доош нь татаж нөгөө гарынхаа дунд хуруугаар дээд зовхийг дээш нь татаж нүдийг том нээнэ.
3. Линзийг нүдэнд аажим ойртуулан хүүхэн хараанд наана.
4. Линз хүүхэн хараанд зөв байрласан эсэхийг шалгаж дээд доод зовхиноос хуруугаа аажим салгана.
5. Нүдээ аажим аниад дараа нь 2-3 удаа нүдээ цавчилж линз зөв байрласан эсэхийг шалгана.
6. Толинд сайн харж линз хаана байрлаж байгааг нягтлана.
7. Гарын дунд хуруугаар зовхийг доош татна. Нөгөө гарын дунд хуруугаар зовхийг дээш татна.
8. Тэр хэвээр нь байлгаж долоовор хуруугаараа линзийг хүүхэн хараанаас доош чиглэлд нүдний цагаан хэсэг рүү гулсуулж авна.
9. Линзийг хүүхэн хараанаас доош чиглэлд нүдний цагаан хэсэг рүү гулсуулсан хэвээрээ эрхий болон долоовор хуруугаараа зөөлөн чимхэж авна.

Линз зүүхдээ:
Линзийг нойтон гараар зүүж болохгүй. Учир нь линз хурууны өндгөнд наалдаж, зүүхэд брэхшээл учирдаг. Тийм учраас гараа хуурай байлгах хэрэгтэй. Зовхийг дээш доош нь татах үедээ сормуусыг давхар дарвал нүд том нээгдэж линзийг байрлуулахад амархан болно. Линзийг зүүсний дараа эвгүй мэдрэмж төрж байвал буцааж гаргаж аваад зориулалтын шингэнд нь зайлж угаасны дараа дахин зүүгээрэй. Линз зүүснийхээ дараа нүүрээ будна уу.

Линзээ авахдаа:
Линз хуурайшсан тохиолдолд нүднээс салгаж авахад хэцүү байдаг. Иймд нүдээ цавчлан нулимсаараа чийглэх эсвэл хиймэл нулимс болон зөөлөн линзэнд тохирсон дусаагуурыг дусаасны дараа линзийг салгаж авч болно. Линзийг салгахдаа заавал хүүхэн хараанаас доош чиглэлд гулсуулж авна. Нүдээ гэмтээхгүйн тулд чимхүүрийг зөв хэрэглээрэй.

Линз хэрэглэхэд анхаарах зүйлс:
1. Линзээ зүүх болон авахаасаа өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Линзийг бохирдуулвал дараа нь нүд үрэвсэх аюултай. Гараа болж өгвөл үнэргүй, зөөлөн савангаар угаагаарай. Хурц үнэртэй савангийн химийн найрлага нь гараар дамжин нүдэнд орвол улайж хорсож болно.
2. Хэрвээ линз зүүснээр нүд загатнах, хараа муудах, аргах зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй зүүхээ зогсоох хэрэгтэй.
3. Линзээ усанд буюу өөр бодиснуудад хийж болохгүй. Мөн чийгшүүлэх гэж шүлсээ түрхэж болохгүй.
4. Линзнийхээ савыг 3-6 сарын хооронд заавал сольж байх шаардлагатай.

Линз хэрэглэх үедээ нүдээ хэрхэн будах вэ?
1. Нүдээ будахаасаа өмнө үргэлж линзээ зүүх хэвшилтэй байх. Ингэснээр илүү сайн цэвэрхэн харна.
2. Нүднийхээ дотор талын зовхийг аль болох будахгүй байх. Хэрэв үнэхээр будахыг хүсвэл усан хамгаалалттай хүрээлэгчийг (waterproof eyeliner) хэрэглээрэй.
3. Тень, хуурай пудр нүдэнд орвол контакттай нүд цочрол үүсдэг. Тиймээс энэ байдлаас гарахын тулд багсаа жаахан чийглээд хэрэглэхэд гэмгүй. Эсвэл шингэн энгэсэг, тосон тенийг оронд нь сонгож болно.
4. Сормуусны будгаа сонгохдоо багс нь нарийн, их будаггүйг сонгоорой.
5. Нүднийхээ будгийг арилгахаасаа өмнө линзээ эхлээд авч хэвшээрэй.

Эх сурвалж: dorgio.mnчехол для macbook air 13dubai escort couplesальфа банк кредитная карта активацияпутевки на кипр на май 2015 ценытуры греци¤ майдам деньги в долг ивановосео анализ сайтазаболевания щитовидной железы лечение


Линз худалдаж авах, зүүх, арчлахдаа юуг мэдэх ёстой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex