Нөхөр зардаг их дэлгүүр

Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр 6-н давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. аль ч давхарт гараад , хаалгыг нь нээж , өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч , хэрэв дээшээ давхар өгсвөл доод давхар луу буцаад явах боломжгүй учраас гарах л дүрэмтэй!

Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ.Эхний давхарт байсан хаягийг уншвал:
“1 давхар: “Эдгээр эрчүүд ажил хийдэг.”  Өнөөх эмэгтэй хаягийг уншаад боджээ: “За яахав , эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол дээр л юм байна. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна” гээд  дээш өгслөө.

“2 давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай.” Бүсгүй дотроо их баяртай байлаа. Энэ ч сайхан санаа л байна. Гэхдээ дээшээ юу байгаа бол? гээд дахиад л дээш өгслөө.

“3 давхар:”Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай”  Хөөх бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол гээд бүсгүй ахин дээш өгслөө.

“4 давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг” Бүсгүй: “ Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшийгтай юм бэ?  Гэхдээ бүр илүү юм байх ёстой доо” гээд ахиад  л дээш өгсөв.

“5 давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй” Бүсгүй: “Ээ Бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?” гээд 6-н давхарт гарав.

“6 давхар: “Та энэ давхарт ирсэн 3,456,789,012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь “Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн таньд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй” гэсэн байжээ.

аквалоо стоимостьmassage in dubai marinaденьги в долг до зарплаты в гомелекредитка дельта банк украинаполучить кредитную карту в москвезаявка на кредитную карту без справокпродвижение бренда компании в интернетекак лечить кишечную инфекцию у взрослых


Нөхөр зардаг их дэлгүүр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.