Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр 6-н давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. аль ч давхарт гараад , хаалгыг нь нээж , өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч , хэрэв дээшээ давхар өгсвөл доод давхар луу буцаад явах боломжгүй учраас гарах л дүрэмтэй!
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ.Эхний давхарт байсан хаягийг уншвал:
“1 давхар: “Эдгээр эрчүүд ажил хийдэг.” Өнөөх эмэгтэй хаягийг уншаад боджээ: “За яахав , эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол дээр л юм байна. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна” гээд дээш өгслөө.
“2 давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай.” Бүсгүй дотроо их баяртай байлаа. Энэ ч сайхан санаа л байна. Гэхдээ дээшээ юу байгаа бол? гээд дахиад л дээш өгслөө.
“3 давхар:”Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай” Хөөх бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол гээд бүсгүй ахин дээш өгслөө.
“4 давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг” Бүсгүй: “ Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшийгтай юм бэ? Гэхдээ бүр илүү юм байх ёстой доо” гээд ахиад л дээш өгсөв.
“5 давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй” Бүсгүй: “Ээ Бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?” гээд 6-н давхарт гарав.
“6 давхар: “Та энэ давхарт ирсэн 3,456,789,012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь “Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн таньд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй” гэсэн байжээ.