Та асуултанд “тийм”, “үгүй” гэж хариулаад, тийм гэж хариулсан асуултынхаа өмнөх оноонуудыг цуглууларай.
1. Дэлхийн бөмбөрцөг бол алаг эрвээхэй, цэцэгсийн хүрээлэн.
2. Хойт төрөлдөө чи усны амьтан болж далайд төрөхийг хүснэ.
3. Нүүрэндээ оо энгэсэг тавих бүрдээ чи шинэ царай дүр төрхтэй байхыг хүсдэг.
4. Захидал бичихээс илүүтэй утсаар ярих нь сайхан гэж чи үздэг.
5. Өөр гаригт амьдрал бий гэдэгт итгэдэг.
6. Хиймэл даавуун хувцас өмсөх дургүй.
7. Хүнээр хайрлуулна гэдэг баян байхаас илүү аз жаргал.
8. 24 цаг хөгжим сонсоод сууж чадна.
9. Модон, төмөр хоёр ширээ байна. Чи төмөр ширээнд сууна.
10. Нөхөрт гарчихвал амьдралд илүү их амжилт олно гэж чи үздэг.
11. Хайртай залуу чинь гэрэл гэгээтэй харцтай, тэрбээр өөрт чинь амиа тавьдаг. Гэхдээ түүний халаасанд ямарч мөнгө алга. Тэглээ ч чи түүнтэй ханилах болно.
12. Ишиг, могой хоёрын могой нь дээр гэж чи боддог
13. Хамгийн сүүлийн үеийн загвараар хувцаслахыг боддог.
14. Эхнэр хүн хамаг сайн сайхнаа нөхөртөө зориулах ёстой гэж эцэг эх чинь сургадаг.
15. Өнгөрсөний тухай бодохдоо үргэлж уй гунигт дарагддаг.
16. Хэрэв чи эр хүн байсан бол Христофор Колумб байх байсан.
17. Эртний шилтгээнд ганцаараа ороод сүнс сүлдний тухай бодож эхэлнэ.
18. Нүцгэн шалдан явах дуртай хүмүүсийг хараад чи ичдэг.
19. Бэлгийн амьдралд өөрөөс чинь идэвхтэй хүн сонговол “За яадгийм, хорвоод эр хүн мундсан биш!” гэж бодно.
20. Ангараг гараг руу аялах боломж тохиолдвол чи явахыг зөвшөөрнө.
21. “Салхиар туугдагсдын” Скарлет О’Хара бол чиний хүслэнт дүр мөн.
22. Бидний замд улам л олон аз жаргалгүй хүмүүс тааралдах болжээ.
23. Хайрт залуу чинь тэрэг техник мэддэг, өөрийг чинь 2070 оныг дуустал хайрлана гэж амлавч, компьютерийн араас ховхорч чаддаггүй. Гэвч чи үүнтэй л гэрлэх болно.
24. Намуухан уянгат хөгжим, цонхны цаана бороо дусалж, зуухаар гал ноцно. Энэ бол дээд аз жаргал гэж чи боддог.
25. Адал явдлаар дүүрэн зугаалга байснаас ая тухтай явсан нь дээр гэж өөрөө боддог.
26. Цөмийн энерги хүн төрөлхтөний сайн сайхны төлөө бий болсон. Дайн болохгүй гэж чи боддог.
27. Олны хөлөөс хол дуу чимээгүй орчинд ганцаар байх дуртай.
28. Зэрлэг, алаг шувууны өд ямар гоё вэ? Чи өөрөө ч гэсэн шувуу шиг эрх чөлөөнд тэмүүлдэг.
29. Үр хүүхэд чинь ямар хүмүүс байх тухай чи байнга боддог.
30. Орчин үеийн уран зураг бол бодит амьдралыг гүтгэж гутаасан дүр зураг юм.
31. Хайртай залуу чинь баян наймаачин. Гэвч намхан, гүзээтэй, царай муутай.
32. Тэр тусмаа чи түүнтэй гэрлэхээр шийднэ.
33. Хүн төрөлхтөн ирээдүйд яаж амьдрах нь өнгөрсөн үеийнхний тухай мэдэхээс илүү сонирхлыг татдаг.
34. Бодол санаа дамждагт чи итгэдэг үү?
35. Мөнгөн тэмдэгт дээрх дүрс бол энэ хорвоогийн хамгийн гоё уран зураг мөн.
36. Зураач, жүжигчид цөмөөрөө ямар нэг хэмжээгээр гажиг улс.
37. Радио, телевизээр чи өдөр болгон мэдээ сонсдог.
38. Чи жинхэнэ даавуун хувцсыг л сонгож өмсөнө.
39. Хайрт залуу чинь тэнэмэл амьдралд дуртай. Тэрбээр найз нөхөр олонтой, алдартай хүмүүстэй үерхэж өөрт чинь үргэлж хайртай гэж ярьдаг боловч заримдаа болзоогоо мартаад бүтэн долоо хоногоор сураггүй алга болчихдог. Гэхдээ л чи түүний гэргий болно.
40. Хүүхэд насныхаа тухай бодохоор баяр баясгалан төрдөг.
41. Шинэ кино, шинэ загвар гайхамшигтай! Энэ бүхэн л чиний сэтгэлийг татна.
80-92 оноо: Романтик маягийн хүн.
Сэтгэлийнхээ гүнд өөрөө тэвэр цэцэг, жууз тэрэг, илбэ шидэнд дуртай хүн байна. Ганцаараа байхдаа мөрөөдөмтгий. Хэнд ч энэ тухай ярьдаггүй боловч үнэн хэрэгтээ романтик амьтан. Үлгэр домгийн цаг бол орчин үеийн шуугиант эринээс илүү. Бодит амьдралд гэнэ алдах нь олонтаа, эмзэг сэтгэлтэй, эмээ, ээжийнхээ залуу насны амьдралд яльгүй атаархдаг. Та чимээ шуугиан, шинэ мэдээллээс зугтдаг. Бид тэгвэл чамд юу зөвлөх вэ?
Үе тэнгийн охид хөвгүүдийг ямагт дууриахаас болгоомжилж бай. Адал явдалд орооцолдохоос үргэлж сэргийлэх хэрэгтэй. Бодгаль чанараа хадгалахыг хичээ. Гэхдээ бодит амьдрал, зүрх сэтгэл хоёрынхоо дунд давж дийлшгүй хана хэрэм босгож болохгүй. Бодит амьдрал дундаас л ямар нэгэн сонирхолтой романтик үе эхэлнэ шүү дээ.
93-128 оноо: “Сонгодог” маягийн бүсгүй
Тохь тухтай гэр орон, автомашин, амралт зугаалга, өөрөөр хэлбэл хөрөнгөтөн маягийн эмэгтэйн л мөрөөддөг зүйлс юм. Иймэрхүү дундаж хүүхнүүдийн үзэл бодол бол үеэс үе дамжсан, бодитой хийсвэр биш байдаг. Чимээ шуугиант өнөөгийн орчинд чи өөрийн эрж хайж буй зүйлээ олохгүй. Гэр бүлийн гадуурх амьдралд хөл алдам, бүх хүнээр өөрийгөө хайрлуулж энхрийлүүлмээр. Гэхдээ эргэн тойрондоо болж буй зүйлд хянамгай хандана.
129-164 оноо: Ертөнцийг тойръёо гэж боддог юм уу даа
Хэв загварыг дагалдагч биш, харин ч түүнийг бүтээн бий болгодог. Өөрийн орны иргэн гэхээсээ дэлхийн иргэн гэж боддог юм байна. Янз бүрийн соёл, хэмнэл хөдөлгөөнд дуртай. Зохион байгуулалт сайтай, тийм ч учир сонирхсон зүйлээ өдөр тутам олж чаддаг. Өөрийн амьдралаа зохион бүтээхэд бусдын гар харахгүй. Заримдаа шал дэмий зүйлд толгойгоо эргүүлж орхидог, цаг үрдэг. Тэгэхээр уран сэтгэмжээ яльгүй хязгаарлаж байгаарай. Ингэсэн цагт юм бүхэн чинь о кей!
165-200 оноо: Ирээдүй цагийн бүсгүй
Орчин үеийн гэдэг ойлголт чамд багадна. Хуанлийн хуудаснаа 2020 он гэж бичээстэй буй мэт л сэтгэх юм. Юм бүхнийг сонирхож, сэдэж, сахилгагүйтнэ. Өөр гаригт очих юм сан гэж хааяа боддогийнх биз. Өнгөрсөн зүйл гэдэг бол өнөө үе ирээдүйгээс уйтгартай. Ахуй амьдралаа өөд татаж чадвал энэ үедээ чи аз жаргалтай амьдарна. Утас, машин, гал тогооны комбайн, факс… Тэр ч байтугай онгоц, пуужинд дурладаг. Гэхдээ үр хүүхдийг хуруувчин шилэн дотор л хийчихнэ гэж боддог бол дэмий. Жирийн “эртний” эмэгтэй хүний хувь тавиланд дасах л хэрэгтэй. Тэгж чадахгүй бол хүмүүстэй маргалдсаар байгаад насаа элээх болно.