Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хадгалах ёстой вэ?

Эмэгтэй хүн бүрийн  имидж стилийн салшгүй хэсэг болох гоо сайхны янз бүрийн сав баглаа боодолтой “хувиргагч” болоод “шидэт” бүтээгдэхүүнүүд цөөнгүй байдаг. Тоон үзүүлэлтийг харгалзан цуглуулах бус үр дүнг нь мэдэрч байхын тулд чанар байдлыг хэвээр хадгалах асуудал илүү чухал билээ.

1.Сормуусны будаг
Хадгалалтын хугацаа хамгийн богино өөрөөр хэлбэл хагас жилээс илүү ямар ч будаг тэсдэггүй. Удаж, хатсан будаг хэрэглэх нь нүд зовхины харшил өгөхөд шууд нөлөөлдгийг анхаараарай.

2.Уруулын будаг
Үнэтэй, нэртэй пүүсийн, брэнд бүтээгдэхүүн хамгийн ихдээ 2 жил тэсдэг. Үүнээс илүү удах аваас уруулын арьс хатаах аль эсвэл тогтоц нь их мууддаг ба эвгүй үнэртэй болох нь бий.

3.Тень буюу нүдний энгэсэг                                                                                                                                          Хуурай энгэсэг жил, шингэн энгэсэг 1.5-2 жил хугацаанд ашиглагдана. Үүний дараа хогийн сав руу явуулахаа бүү мартаарай.

4.Үнэртэн сүрчиг  
Хаяг шошго бүрэн бүтэн, таглаа бүхий сүрчиг 3 жил харин нээлттэй хэрэглээнд байгаа нэг нь 6 сараас 1.5 жилийн “нас”-тай ажээ.

5.Шингэн энгэсэг /суурь/
Усан суурьтай бүтээгдэхүүний хувьд 1 жилийн дараа хэрэгцээгүй болж арьсан дээр бөөгнөрч эхэлдэг байхад тосон суурьтай энгэсэг үүнээс 2 дахин удаан хугацаанд хэрэглэх боломжтой.

6.Багс, түрхэгч зөөлөн эд
Ямар материалаар хийгдсэнээс ихээхэн хамаарч 5 сараас 5 жил хүртэл. Та хэр их хэрэглэдгээсээ үл хамааран 7 хоногт 2-оос доошгүй удаа заавал угааж цэвэрлэж байхаа мартуузай.

7.Хумасны будаг
1 жилээс хэтрэх будаг үгүй. Ядахдаа нэг жил хүргэхийн тулд сайтар таглаж, нарнаас хол байлгах хэрэгтэй.аквапарк аквалооelite escort dubaiкак взять кредит малому бизнесуальфа банк кредитная карта visa platinumиспани¤ отдых в мае отзывыкредитка дельта банк украина отзывыидея для ванной комнатывиртуальный городской номер купить


Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хадгалах ёстой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.