Та давхар эрүүнээсээ салмаар байна уу?

Та давхар эрүүтэй бол өдөр бүр нүүр, хацартаа дасгал, иллэг хийж байх нь ашигтай.

Дасгал хийхдээ толины өмнө тухлан суугаад амаа байдгаар нь ангайн толгойгоо гэдийлгээд доод эрүүгээ ягуухан дээш болго. Дөрөв хүртэл аажуухан тоолоод амьсгаа авч, толгойгоо буулгаад амьсгаагаа гарга. Дасгалыг давтаад толгойгоо баруун тийш эргүүл, дахин давтаад зүүн тийш эргүүл. Толгойгоо гэдийлгээд амьсгаа ав, бэлтгэх байдалд амьсгаагаа гарга.

Дасгал тус бүрийг эхлээд нэг нэг удаа, дараа нь 3-5 удаа хийнэ.

Хүзүүний иллэгт чичиргэнүүлэх цахилгаан хэрэлсэл хэрэглэх нь тохиромжтой. Гэхдээ иллэгийг үүнгүйгээр ч хийж болно. Энэ тохиолдолд нугалсан дөрвөн хурууныхаа араар эрүүнийхээ голоос шанаагаа хүртэлх арьсыг дагуулж цохино. Ингэхдээ баруун гараараа зүүнээс баруун тийш, зүүн гараараа баруунаас зүүн тийш ээлжлүүлэн цохино. Энэ тохиолдолд давстай усанд амны алчуур норгож базаад 6-7 см өргөнтэй нугалан эрүүндээ барьж нэг чангалж нэг сулруулан цохь. Нүүрний улбагар арьс, унжсан хацартай хүн давхар эрүүндээ дараах дасгалыг хий.

Үүнд:

1. Хамрынхаа угалзыг хүчтэй сартайлган байж хамраараа амьсгалаад амьсгаагаа амаараа гарга.

2. Шүдээ зуун байж амаараа амьсгалаад амьсгаагаа хамраараа гарга.

3. Шүдээ зуун байж амаараа амьсгалаад амьсгаагаа баруун юмуу зүүн завьжаараа гарга.

4. Шүдээ зуун байж амаараа амьсгалаад хацраа түмбийлгэн байж амсгаагаа гарга.

5. Хацраа дотогш хонхойлгонгуут хамраараа зугуухан амьсгалаад амьсгааг амаараа гарга.

6. Толгойгоо гэдийлгээд хамраараа хамраараа зугуухан амьсгаа ав. Толгойгоо хэвийн болгоод амьсгаагаа амаараа гарга.

7. Толгойгоо баруун мөрөндөө тултал гэлжийлгээд хамраараа амьсгаа аваад амьсгаагаа хамраараа гаргах зууртаа толгойгоо хэвийн болго. Дасгалыг эсрэг тал руу нь давтан хий.

8. Толгойгоо баруунаас зүүн, зүүнээс баруун тийш эргүүл.

9. Толгойгоо баруун тийш эргүүлэхдээ хамраараа амьсгаа аваад амьсгаагаа амаараа гарахдаа толгойгоо хэвийн болго. Дасгалыг эсрэг тал руу нь давтан хий.

Бүх дасгалыг эхний өдөр 2-3 удаа давтаад дараа нь 10 хүртэл удаа хийдэг болох нь чухал.чехол для макбука 13dubai oriental escortвиртуальная кредитная карта яндекстанзани¤ туроператорденьги в долг без банка нижний новгородвзять деньги в долг калугарадиатор купитьпродвинуть сайт самостоятельно


Та давхар эрүүнээсээ салмаар байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.