Авьяас билигийн эзэд болсон ихэрүүд

Манай оронд  цирк дэлхийн циркийн хөгжлөөс нилээд  хойно буюу 1940 онд үүссэн боловч анх байгуулагдахдаа бүрэн хэмжээний сонгодог хэлбэрээр үүссэн гэж судлаачид үздэг байна. Үүний адилаар уран нугаралт нь сонгодог урлагийн төрөл болж хөгжиж чадсан юм. Монголын уран нугараачид  40 нас хүртлээ нугарч чаддагаараа онцлогтой гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг билээ.
Авьяаслаг эгч нарынхаа залгамж халаа болж өөрсдийн авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ эх орныхоо нэрийг гадаадын олон орны тайзнаа мандуулж яваа Наранцогтын Хандрэгзэн, Ханддорж хэмээх ихэр охидыг интернет хэрэглэдэг монгол хүн бүр андахгүй таньдаг болсон бизээ. Тэд Испанид амьдардаг бөгөөд хамтдаа уран нугарч, зураг зурж, хөгжим тоглож өөрсдийн олон талт авьяасаа хөгжүүлж түүгээрээ олонд алдаршиж яваа охид юм.
Охид сурахын хажуугаар ажилладаг бөгөөд “MSC Splendida” хэмээх тансаг зэрэглэлийн усан онгоц нь дээрхи мини театрт гэрээгээр үзүүлбэр үзүүлж газар дундын тэнгисийн орнуудаар аялан тоглож явдаг байна. Хандрэгзэн, Ханддорж хоёр  ирэх есдүгээр сард эх орондоо бүр мөсөн ирэх аж.

Т.Жанерке
time.mn

заказать чехол на айфон 4escort independentденьги в долг в самаре на картуалтеза тревелтур в танзанию из тюменибизнес план для получения кредита в россельхозбанкереклама гостиницы в интернетекак определить камни в желчном пузыре


Авьяас билигийн эзэд болсон ихэрүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.