Хамгийн хачирхалтай 10 хос

Бидний амьдарч буй дэлхий дээр олон гайхалтай зvйл байдаг. Хорвоогийн хамгийн залуу, намхан, их насны зөрvvтэй, өндөр, азтай хосын талаархи мэдээллийг хүргэж байна. Юуны түрүүнд зургаар мэдээлэл хүргэе.

 

Хамгийн их өндрийн зөрүүтэй хос

хамгийн их жингийн зөрүүтэй хос

хамгийн зоригтой гэрлэлт

Хамгийн олон эрчүүдтэй гэрлэлт

Хамгийн онцгой хос

хамгийн их насны зөрүүтэй гэрлэлт

 

 

1. Хамгийн залуу хос долоо ба есөн настай
Бяцхан охин бvр гоёмсог цагаан даашинз өмсч, хөөрхөн гvнж болчихоод мөрөөдлийн ханхvvтэйгээ хуримаа хийхийг хvсдэг билээ. Тэгвэл Даллас мужийн хvvхдийн эмнэлэгт хэвтдэг байсан есөн настай Жайла Купер охин гэрлэх насаа vзэх хувьгvй нэгэн байжээ. Аймшигт хорт хавдраар өвчлөөд хоёр жилийг vдэж байсан тvvнд амьд явах долоохон хоногийн нас vлдээд байхад гэр бvлийнхэн нь болон эмнэлгийн хамт олон долоон настай хамгийн сайн найзтай нь албан ёсоор гэрлvvлэхээр шийдсэн байна. Жайлатай хамт нэг тасагт эмчлvvлдэг сайн найз нь болох энэ хvv ч хоногийн тоо нь гvйцэх болсон хайртай найзтайгаа дуртайяа хуримлаж, эцсийн хvслийг нь сэтгэл хангалуун биелvvлжээ.

 

2. 94 сантиметрийн зөрvvтэй хос

 
1968 оны зургадугаар сарын 15-нд төрсөн Fabien Pretou хэмээх 188 см өндөртэй эр нь 1966 оны нэгдүгээр сарын 19-нд төрсөн 94 см нуруутай Natalie Lucias хэмээх бvсгvйтэй гэрлэж,хүүхэдтэй болцгоожээ. Fabian нь эхнэртээ маш их хайртай бөгөөд гэр орноо түүний тав тухыг харгалзан тохижуулдаг байна.

 

3. Хамгийн олон насны зөрvvтэй эхнэр нөхөр хоёр
Сомалийн 112 настай эр зургаа дахь удаагаа гэрлэхдээ 17 настай охиныг шинэ эхнэрээрээ сонгожээ. Ахмед Мухамед Дор болон амьдралаа дөнгөж эхэлж байгаа Сафия Абдулен хоёр нэг тосгоных юм байна. Ноён Дор нь Сафияд гэрлэх санал тавихыг эртнээс хvссэн боловч эмэгтэй хvний төрхийг олж, эрд гарах насанд хvртэл нь нэлээд хэдэн жил хvлээсэн гэнэ. Уг хачирхалтай гэр бvлийн 95 насны зөрvvг тогтоовол нөхөр нь эхнэрийнхээ хуланц өвөө нь, харин эхнэр нь нөхрийнхөө жич охин нь байхаар ажээ.

 

4. Хамгийн азтай гэр бvл

 
84 настай Eugene болон 74 настай Adeline хоёр нь 1996 онд лото тоглоод 2500000 доллар хожоод зогсохгvй Жекпот тохирол таарч 10000000 долларын чекийг гар дээрээ авч байжээ. Тэгвэл 2007 онд гурван хvvтэй энэ сайхан гэр бүлийг мөн л гайхалтай азын тэнгэр ахин ивээж лотоноос 5000000 долларын Жекпот хожсон байна.

 

5. Хамгийн удаан буюу 60 жил тусдаа амьдарсан хоёр
Борис сайхан гэргий Аннатайгааа гэрлээд гурав ч хоноогvй байхдаа Зөвлөлтийн Улаан Армийн цэрэгт татагдан оджээ. Цэргийн албаа хаагаад ирэхэд Анна нь Сталины тушаалаар аав ээжтэйгээ цуг Сибирь рүү нvvсэн байв. Хагацсан амрагууд бие биенээ дэндvv удаан буюу бvхэл бvтэн 60 жилийн турш эрж хайн, хvлээсний эцэст эргэн уулзжээ. Анна “Би тvvнийгээ энэ олон жилийн дараа ахин харж байгаадаа vнэхээр итгэж чадаагvй. Зөнөг эмгэний нvд хий юм vзлээ л гэж бодсон. Нэг л танил дотно эр өөдөөс минь тас ширтэн зогсч байхаар нь тvvнийгээ таньсан юм. Тэр агшинд зvрх маань залуухан охиных шиг хvчтэй цохилж аз жаргалын нулимс нvдийг минь хоромхон зуурт бvрхсэн” гэжээ. Харин 80 насыг зооглоод байсан Борис эцэг эхийнхээ булшийг эргэхээр очихдоо хуучин байшингийнх нь дэргэд зогсох Аннагаа олж хараад нvдэндээ итгэхгүй байсан нь тэр юмсанж. Тэр л байшинд хос дөнгөж гэрлэснийхээ дараа хэдхэн хоног хамт амьдарсан юм байна. Тэрээр “Би тvvнрvvгээ гvйн очоод л тэвэрч авсан. Тэгээд хань минь, хайр минь, амьдрал минь, чамайгаа би хэчнээн удаан хvлээв дээ гэж хэлсэн” хэмээн хvvрнэжээ.

 

6. Дэлхийн хамгийн намхан хос

 
Бразиллын иргэд болох Douglas Maistre Breger da Silva болон Claudia Pereira Rocha хоёр 1998 оны аравдугаар сарын 27-ны өдөр гэр бvл болжээ. Нэг нь 93 см, нөгөө нь 90 см нуруутай энэ хоёр яахын аргагvй дэлхийн хамгийн жижигхэн хос юм.

 

7. Ижил хvйстэн оцон шувуунууд
Harry, Pepper хэмээх энэхvv хоёр оцон шувуу нь Сан Францискогийн амьтны хvрээлэнд vзэгчдийг хамгийн ихээр татдаг гол зvйл нь байжээ. Тэд 2003 оноос зургаан жил хамт байсан аж. Анх найрсаг зантай Harry пингвин нөгөөхөө өдөж, хоргоосон гэж тус амьтны хvрээлэнгийн ажилчид хэлсэн байна. Анх хvн бvр тэднийг маш дотно нөхөрлөдөг хоёр шувуу л гэж боддог байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам нэг л биш байгааг нь анзаарсан юм. Зарим хvн бvр бэлгийн харьцаанд орж байхыг нь хvртэл нvдээрээ vзжээ. Harry нь Pepper-ийн vvрэнд өвс тvvн аваачиж, хамтдаа эвтэй найртай амьдардаг байв.

Ганц бие эмэгчин оцон шувууд тэднийг тойрон хvрээлж “сээтэн хаядаг” боловч энэ хоёрын аль нь өчvvхэн ч анхаарал хандуулалгvй бие биенээ хайрласаар байсан гэнэ. Тэд бvр өндөг “vрчлэн авч” ээлжлэн дарсаар дэгдээхий болгож чадсан байна. Амьтны хvрээлэнгийн амжилчдын хэлснээр Harry, Pepper хоёр бол бvх оцон шувуу дотроос хамгийн халамжтай “аавууд” байсан гэх. “Vрчлvvлсэн” азтай өндөг ч удахгvй дэгдээхий болж, жилийн дараа тус амьтны хvрээлэнгийн хамгийн тарган оцон шувуу болон өссөн гэнэ. Харамсалтай нь ижил хvйстэн хоёр оцон шувуу маань 2009 онд салж, зам замаа хөөж эхэлсэн байна. Дашрамд дурдахад дэлхий дээрх бvх бодгалиудын дундаас зөвхөн хvн төрөлхтөн, оцон шувуу хоёр л vр төлөө vлдээхээс гадна таашаал авах зорилгоор бэлгийн харьцаанд ордог амьтад юм байна.

 

8. Дэлхийн хамгийн өндөр эр эм хоёр
Nova Scotta-гийн Mill Brook-д 1846 оны наймдугаар сарын 6-нд мэндэлсэн Anna Haining Swang хэмээх эмэгтэй нь 228 см өндөртэй байжээ. Тэрээр 1871 оны зургадугаар сарын 17-ны өдөр Лондонын Гэгээн Мартины сvмд “Кентукигийн Vлэмж биет” хэмээх хочтой циркийн жvжигчин Martin Ban Buren Bates-тэй гэрлэжээ. Цагтаа жинхэнэ дуулианыг тарьж байсан энэ хос ганцаардахын эрхэнд нэг нэгнээ олон, хамтын амьдралынхаа явцад нэг нэгэндээ vнэхээр чин vнэнчээр хайрладаг байжээ. Энэхvv зурагт та дэлхийн хамгийн өндөр хосын гэрлэх vеийн дvр төрхийг харж байна. Дэргэд нь зогсч байгаа хvн бол Аннагийн хамаатан Rupert Cochrane гэгч юм. Тэрээр 191 см өндөртэй боловч vлэмж биетэй эхнэр нөхөр хоёрын дэргэд жаахан хvvхэд шиг л харагдаж байгаа биз.

 

 

9. Хамгийн удаан хугацаанд ханилсан хоёр
Herbert болон Zelmyra Fisher хоёр нь гал голомтоо бадраагаад 85 жилийг vджээ. Zelmyra 101 настай бол Herbert нь 104 насны босго давжээ. 1924 оны тавдугаар сарын 13-нд ханилсан энэ хоёр буянтай буурал маань одоо бие биенийхээ хайранд умбан, аз жаргалаар дvvрэн өдөр хоногуудыг vдсээр байгаа юм.

 

 

10. Оноосон нэр, овгийн нэр нь яг ижилхэн хос
Олон хос харилцааны сайтуудаар танилцаж, гэр бvл болдог. Гэхдээ Kelly болон Kelly Hildebrandt нарын тvvх vнэхээр гайхмаар ажээ. Тийм ч тvгээмэл бус нэртэй эмэгтэй Kelly Hildebrandt нь анх Facebook дээр өөртэй нь яг ижилхэн нэртэй хvн байдаг эсэхийг хайтал ганцхан хvн олджээ. Тэр нь эрэгтэй Kelly Hildebrandt байсан бөгөөд дээгvvрээ нvцгэн зургаа Facebook дээрээ тавьсан байсан нь vнэхээр таалагдаж, бараг л анхны харцаар дурласан гэнэ. Тэд бие бие рvvгээ мессеж бичиж, найман сарын дараа гэрлэлтээ батлуулжээ.

/chuhal.mn/

 

 

 topodinрекламная компания в интернетераскрутка сайтавзлом почтового ящика майл ручехлы для macbook pro 15заказать кредитную карту онлайн во все банкиonline casino live baccaratdubai japanese escortbedava casino oyunuIphone slotsсафари тур в африку стоимостьзумба братиславскаязаказать кредитную карту по почте без справоккредитные карты дельта банкакредитная карта 45 днейденьги в долг срочно кировсупер кредитка от дельта банкаподготовка к подъему на килиманджароwedding ceremony caricature makerаксессуары для ванной комнаты дешевопутевки в черногорию из харьковаcorporate events new yorkблинная сковорода с керамическим покрытиемуровень продаждома из сип панелей йошкар олапарацетамол простудазавод производитель sip панелей


Хамгийн хачирхалтай 10 хос
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex