Монгол охин гадаадын урлагт одтой явна

Монгол охин гадаадын урлагт одтой явна

Москвад төрж Швейцарт өссөн Б.Уянга Америкийн шоу бизнест нэлээд одтой яваа сурагтай. Одоогоор тэр Бостон хотод үндэсний вокал болон орчин үеийн поп, r&b урсгалаар мэргэшиж байгаа аж.

Дуучин, хөгжмийн зохиолч гээд хөрвөх чадвартай Б.Уянга нь дуунуудынхаа үг, аяыг өөрөө зохиодог гэнэ. Тэрбээр хөгжмийн карьераа өсгөхийн тулд АНУ-д очиж “Berklee” хөгжмийн коллежийг төгсжээ.

Тус коллеж нь дэлхийд дээгүүрт ордог төдийгүй дэлхийд шуугиан тариад байгаа Солонгосын дуучин “Psy”, “Passion Pit” зэрэг алдартнууд төгсөж байжээ. Б.Уянгын уран бүтээл эрс тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлог аж. Энэ нь Азийн уянгалаг аялгуут Pockийн цэвэр энергитэй нийлүүлсэн. Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас рок руу шилжиж чаддагаараа онцлог аж.

Одоо тэрбээр “Song for a new world” хэмээх олон улсын хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байгаа төдийгүй Google Nexus мөн Японы Disney Mickey mouse Club-д дуулж буй аж. Өмнө нь Америкийн нэр хүндтэй Symphong Han болон Hatch Shell зэрэг газруудад дуулж байжээ. Тэрбээр “Who you are” хэмээх дуундаа клип хүртэл хийлгэж байсан бол тун удахгүй “Cyber City” нэртэй анхны цомгоо сонсогчдын хүртээл болгох гэж байгаа сурагтай.

Д.Тэмүүлэн

/Нийгмийн толь/сумки для macbook pro 13dubai babesдам деньги в долг запорожьеденьги в долг в липецкеалтеза тревелвосхождение на килиманджаро туры киевпродвижение сайта в yandexпризнаки желчекаменной болезни


Монгол охин гадаадын урлагт одтой явна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.