Японы эрдэмтэн Нироко Курияма хоол судлаач бөгөөд эрчүүдийг дуртай хоолоор нь ямар хүн болохыг нь тодорхойлох боломжийг нээжээ. Профессор Куриямагийн нээлтээр идэж буй хоолноос нь зөвхөн эрүүл мэнд ч бус ажлын амжилт ололт, хайр дурлал, сексийн харилцаа шалтгаалдаг аж. Тэрбээр эрчүүдийн хоолных нь таашаалаар зургаан төрөлд хуваажээ.
- Тосонд дурладаг эрчүүд янаглалын эрдэмд гаргууд. Тэд өөртөө тун итгэлтэй боловч хамт олон дундаа нээлттэй байж чаддаггүй. Гэвч ганцаардмал байдал нь түүнд давуу талыг олгож нэр алдар, эрх мэдэлтэй болоход нь саад болдоггүй. Өөртөө итгэлтэй мөртлөө нээлттэй бус учраас заримдаа бусадтай харилцахдаа алддаг. Гэхдээ тэд эр хүнийхээ хувьд янаглах урлагт гаргууд сайн байдаг гэнэ.
- Далайн анчид, хайр дурлалд найдвартай хос байдаг. Далайн гаралтай хоолонд дурлагсад тайван, тогтвортой зантай байдаг. Олсон орлогоо зөв зарцуулж чаддаг чанар нь бусдын хүндэтгэлийг төрүүлнэ. Загасны маханд дурлагсад хайр дурлалын холбоонд найдвартай хос болж чаддаг. Гэхдээ тэд бас бусдад нээлттэй байж чаддаггүй.
- Халуун идэштнүүд секст халуун амрагууд болдог. Халуун хурц хоол хүний зан чанарт шууд нөлөөлдөг. Ийм хүмүүст галзуу чанар хангалттай бий. Тэд хайр дурлалд ч халуун амрагууд байдаг агаад өөрөө ч мөн халуун амрагийг илүүд тооцдог. Тэдний сул тал нь амиа хичээмтгий бөгөөд өөдөөс нь зөрүүдлэхийг тэвчдэггүй.
- Анд хорхойтой эрчүүд дурлалд тогтворгүй. Тэд угаасаа л хөдөлгөөнтэй эрчүүд. Байнга амжилтанд хүрдэг боловч шаргуу зүтгэл угтдаг. Нарийн маханд хэт хорхойтдогоос таргалах нь элбэг. Ангийн махны хорхойтой эрчүүд хайр дурлалын тогтворгүй түнш бөгөөд эгээ л салхи шиг хөнгөмсөг. Секстээ хамаг чадлаа зориулдаг ч янагийн эрдэмд итгэлтэй амраг байж чаддаггүй.
- Жимсэнд дуртай эрчүүд эрс ичимхий зантай. Тэд бусадтай тун нөхөрсөг. Гэхдээ өрсөлдөөнийг тэвчдэггүй, албан тушаал эрх мэдэлд таагүй ханддаг. Жимсэнд дуртай эрчүүд ичимтгий бөгөөд шийдмэг бус байдаг. Гэхдээ тэд үнэнч дурлаж чаддаг боловч араараа тавиулах нь элбэг. Чавга, усан үзэм, хан боргоцойн дарсанд дурладаг эрчүүд өчүүхэн бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрдөг, сэтгэлийн тэнхээ муутай.
- Ногооны аллергитай эрс хайр дурлалд ялагч байдаг. Вандуй, лууван, байцаанд дурлагсад нэр алдарт дуртай, зорилгодоо үнэнч, тэдний зүтгэл үргэлж амжилтанд хүргэнэ. Тогтвортой зан чанартай, найрсаг эрүүл саруул байдаг. Тэдэнд дэв дав хийж үсчсэн зан байхгүй. Хайр дурлалдаа ч амгалан агаад идэвхитэй ханддаг. Энгэр зөрүүлэхдээ маш чадмагаас гадна амрагаа ямагт сэтгэл хангалуун үлдээж чаддаг найдвартай нэгэн ажээ.