Жирэмсний үед яаж хооллох, жирэмслэлтийн явцыг хэрхэн өнгөрүүлэх, хань ижилтэй харьцах харилцаа, хүүхэдтэй холбоотой таны хүлээлт зэрэг нь төрүүлэх гэж буй хүүхдэд шууд нөлөөлөх хүчин зүйлс юм. Эрүүл ээж гэдэг нь жирэмсний болон төрөлтийн явцын талаар мэдлэгтэй ээжийг хэлнэ. Тэгвэл та энэ талаар хэр их мэдлэгтэй байна вэ? Хамтдаа үүнийг сорьж үзэцгээе.
1.Хүүхэдтэй болно гэдэг таны хүсэж, төлөвлөсөн шийдвэр үү?
a) Тийм
б) Үгүй
2.Та жирэмслэхээсээ өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан уу?
a) Тийм
б) Үгүй
3.Хүүхэд тээх тухайд эмэгтэйчүүдийн эмчдээ зөвлөлдөж, зохих зөвлөгөөг авсан уу?
a) Тийм
б) Үгүй
4.Та хүүхэдтэй болох тал дээр эдийн засгийн болон сэтгэл зүйн бэлтгэлтэй байна уу?
a) Тийм
б) Үгүй
5.Та хэрвээ жирэмсэн бол яаж төрөх тухайдаа ямар нэгэн сонголт/шийдвэр гаргасан уу?
a) Тийм
б) Үгүй
6.Төрөх арга барилаа шийдвэрлэхдээ эмчийнхээ зөвлөгөөг харгалзаж үзсэн үү?
a) Тийм
б) Үгүй
7.Жирэмсний явцад хооллолтондоо хэрхэн анхаарах талаар та мэдлэгтэй байна уу?
a) Тийм
б) Үгүй
8.Жирэмсний явцад болон төрөлтөд сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байна уу?
a) Тийм
б) Үгүй
9.Төрүүлэх гэж буй хүүхэд тань таны амьдралд ямар өөрчлөлтийг авчрах, танд ямар үүрэг хариуцлагыг нэмэх талаар та мэдлэгтэй байна уу?
a) Тийм
б) Үгүй
10.Таны биед жирэмсний явцад гарах бүх төрлийн өөрчлөлтөд та бэлэн байна уу?
a) Тийм
б) Үгүй
11.Төрөлтийн талаар сэтгэл зовинолоо хуваалцах ойр дотны хүмүүс танд бий юу?
a) Тийм
б) Үгүй
12.Төрөлт болон төрөлтөд бэлтгэх талаар эмчтэйгээ чөлөөтэй ярилцаж чадаж байна уу?
a) Тийм
б) Үгүй
“ТИЙМ” гэсэн хариулт олон байвал
Жирэмслэлт, төрөлт гэдэг нь эмэгтэй хүнд Бурханаас заяасан хамгийн гайхалтай бэлэг юм. Энэ бэлгийг эрүүл энх тосоод авах нь ээж болох гэж буй хүн бүрийн хувьд хамгийн чухал нөхцөл мөн. Эрүүл эх гэдэг нь жирэмслэлт болон төрөлтийн талаар сайн мэддэг ээжийг хэлнэ. Яаж хооллох, жирэмсний үеийг хэрхэн яаж өнгөрүүлэх, нөхөртэйгээ яаж харьцах, хүүхэдтэй холбоотой хүлээлтүүд гэх зэрэг нь төрөх гэж буй хүүхдэд тань шууд нөлөөлөх хүчин зүйлс. Хэрвээ таны өгсөн хариултуудаас “тийм” гэсэн хариулт олон байвал танд баяр хүргэе. Учир нь та юу хүссэнээ мэддэг, энэ аялалд гарахдаа жирэмслэлт болон төрөлт танд ямар өөрчлөлтүүдийг гаргах тухайд мэдээлэлтэй байгаа юм байна.
“ҮГҮЙ” гэсэн хариулт олон байвал
Энэ хорвоод мэндэлж буй хүүхэд бүр гэр бүлдээ, эцэг эхдээ тодорхой хариуцлагыг үүрүүлж байдаг гэдгийг мартаж болохгүй. Та хүүхэдтэй болох талаар сайтар бодолцож, энэ талаар олон зүйлийг судлан унших хэрэгтэй юм байна. Хүүхэд гэдэг гэрлэлтийг авардаг “аврах хантааз” биш, харин ч үе үе томоохон асуудлыг дэгдээдэг гэдгийг бодолцох үзэх хэрэгтэй. Хэрвээ танд төрөлтийн талаар зарим төрлийн эргэлзээ байгаа бол эмчтэйгээ, ойр дотныхоо хүмүүстэй үүнийг хуваалцаж ярилцахаас бүү татгалз. Жирэмсний үе бол эмэгтэй хүний сэтгэлзүй хамгийн эмзэг байдаг, тэр ч бүү хэл зарим хүмүүс орвонгоороо өөрчлөгддөг үе гэдгийг бид мэднэ. Тийм учраас аль болох таныг тайвшруулах бүх төрлийн мэдээллийг олж уншихыг хичээ. Мэргэжлийн эмч хүн хамгийн зөв мэдээллийг өгдөг гэдгийг бодолцон сайтар судалгаа хийх хэрэгтэй.
Танд амжилт хүсье.