Хэд хоногийн өмнө нэг найз маань надаас ингэж асуулаа. Би яаж мэдэхэв дээ, залуус гэж чухам юугаа ч хэлээд байгаан, тэд нар нь тэгээд ямар ч охинд дуртай байдгийн, тоомсоргүй төрхтэй их зантай охин надад таалагддаг гээд би хэлвэл “Шаал тэнэг хамраа сөхцөн ямаанууд” гээд л нэг нь хажуугаас майлж таарна. Тэгэхээр юу ч гэсэн хариулт нь нэг байх боломжгүй гэдэгтэй хамтаараа санал нийлчих үү ? Нийтлэг талаараа, эрэгтэй хүн гэдэг үүднээсээ, ер нь эрчүүд ямар охинд дуртай байдаг юм энтэр гэвэл гашилсан тархиа дахиад нэг кофетой холбох хэрэг гарах л байх.

Залуус уу ? Залуус яахав дээ амархан шдээ. 20 хүрээгүй хүүхдэд хамгийн сайхан царай зүстэй, бие галбиртай охидыг хуваарилах хэрэгтэй. Угаасаа 2 бөндгөр нь дээр доор гэлтгүй тэр чиглэлд давхиж яваа. Харин 20 гараад ирэхээрээ худлаа үнэн хаягдаад үзцэн тэрийгээ анхны хайр энтэр гээд нэрлэцэн, царайны сайхнаар цай сүлдэггүй гэдэг үгний учрыг хагас дутуу ойлгоцон, тиймэрхүү нөхдүүдэд “Нүдэнд дулаахан, таарч тохирох” охидыг нь хуваарилах хэрэгтэй. Насны хувьд ийм байна, 30 хүрээгүй би цааш нь бичихээр худлаа гар болчих гээд байна, яадаг ч байсан залуусд ямар охин таалагддаг эсэхийг мэдэхэд нас насаараа ондоо байдгийг бодолцоно биз. Хацраа сорж зургаа авахуулдаг бүлтгэр нүдтэй intagramchin охинд хайртай болсон 15 настай бухан бяруунд “Ахын дүү хичнээн хөөрхөн ч гэсэн таарахгүй бол дэмий дээ, хацрын соролтоор хийжүүлсэн ундаа ирэхгүй шүү дээ” гээд хэлчүүл юу ч ойлгохгүй гайхаж хоцроно биз …

Дараагийн асуудал бол “Хүлээн зөвшөөрөх”. Зөвхөн эрэгтэй хүн ч гэлтгүй энэ хорвоогийн бүх хүн ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд л амьдардаг. Энийг тэгээд амбиц мамбицтай холбоод төөрөөд явчихав даа,уул нь хүнд байгалаас заяасан зан чанарын талаар л ярьж байна шүү дуу. Эрэгтэй хүний хувьд яахав хүлээн зөвшөөрөгдөх хүсэл нь эмэгтэй хүнээс хамаагүй илүү л байдаг юм байна л даа. Тиймдээ ч эрийн хугархай, бор гэртээ богд , муу сайн ч эр хүн юм байна гэдэн үгс үүсээ биз, яагаад “Эмийн хугархай” энтэр гэж болоогүй юм тийм биз дээ ? Өөрийг нь хүлээн зөвшөөрдөг бүсгүйд л эрэгтэй хүн дуртай байдаг, энэ өөрөө алтан дүрэм. Баяраагийн 470 унах Хатнаагийн тушаал дэвших энд ямар ч хамаагүй, улам л хор нэмж хэрүүл үүсгэнэ, хамгийн гол нь гутлаа чирсэн намайг л “Битгий үгүйсгээч” гэдэг ганц хүсэл.

Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг залж заримдаа бүр захирах боломжтой байдаг. Хэрэлдэж шийдэх юмыг гомдож тунирхаж заримдаа бүр аальгүйтэж шийддэг охидууд бол “Чадварлаг”. Эрэгтэй хүнд байхгүй эмэгтэй хүнд л байдаг байгалийн авьяасаа ашиглаж асуудлыг зөөллөж байна шүү дээ. Тэнгүүт мангуу бид яахав дээ учиргүй тэнд “Гийгүүлэх” нь байна шд, тэрэндээ чухам додийх нь байна шд, яс юман дээр охиныхоор л болж байгаа байхгүй юу. Гэхдээ кайфтай, хичнээн кино энтэр нь онц биш байсан ч тэнэг хүүхэлдэйн кино үзээд л ойлгомжгүй баясаад яваад байгаа охиныг харвал нэг тийм өхөөрдөм ч юм шиг хөөрхөн ч юм шиг ямар ч байсан аятайхан. Тэгсэн зарим нь ингэжийшд “Хөөш чи одоо кино үзчээч бараг хагас жил шагайсангүй шд, бусдын нөхрийг хар л даа” … ингэхийн бол эрэгтэй эмэгтэй хүн хоорондоо сууж яадгийн нэг нь зөөллөж нөгөө нь тулаад явдаг байтал. Орчин үеийн аальгүйтэл гэдэг чинь айлгүйтэхгүй байгаа юм шиг мөртлөө гижигдэхийг хэлдэг болсон шүү дээ, тэгсэн дээр үеийн кинон дээр гардаг шиг “ХҮҮШ ЯАНУШКА ХИ ХИ ХИ” гээд дарвайтал инээвэл би лав аальгүйтэл гэхээсээ илүү АЙНАА …

Ч.Ганжавхлан via Ganjavkhlan Chadraabal