“Усанд орох зураг авалт л хамгийн хүнд байсан”

asian_top_model_dulmaa-middle“Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч Б.Дулмаа саяхан Хятад улсын Наннинь хотод болсон тэмцээнд Азийн топ моделиор шалгарч олон улсын тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаад байгаа билээ.

Тэрээр өмнө нь гадаад дотоодын хэд хэдэн томоохон тэмцээнд амжипттай оролцсон юм. Түүнтэй уулзаж ярипцлаа.

-Азийн том модель болсонд баяр хүргэе. Холын хүнээс үг сонс гэдэг. Тиймээс яриагаа тэмцээний сонин сайхнаас эхэлье?

-Баярлалаа. Энэ удаагийн тэмцээн сонирхолтой атлаа хүнд хэцүү нөхцөлд болж өнгөрсөн. Яагаад гэвэл өмнөх жилүүдийн тэмцээн явцын дундаа оноогоо тавиад явдаг байсан бол энэ жилийнх дандаа телевиз, реалити шоу хэлбэрээр тэмцээнийхээ хажуугаар хасалттай явагдсан юм.

-Азийн хацар гоо охид цугласан энэхүү нэр хүндтэй тэмцээн хичнээн оролцогчтой байв?
-Эхлээд Ази болон дундад Азийн орнуудыг хооронд нь өрсөлдүүлж шүүгээд арван оронд тэмцээнд орох эрх олгосон. Тэдний тоонд манай улс багтсан. Нэг орноос хоёр охин оролцох эрхтэй юм билээ.

Нийт 20 модель оролцоод анхны хасалтан дээрээ дөрвөн охин, дараагийнх дээрээ мөн дөрвөн охин, төгсгөлийн шатан дээрээ сүүлийн дөрвөн оролцогчоо хассан. Гала тоглолтон дээрээ ч хасалт хийж явсан.

-’’Азийн топ модель” гэдэг тийм амар үнээр олдохгүй. Хамгийн сэтгэл догдлуулсан агаад хүнд мөчүүд юу байв?
-Хасалтын үеэр яах бол гээд сэтгэл догдлоод хамгийн хүнд мөч байсан. Хасахдаа эхний дөрвөн охин байлаа гэхэд хоёр охиныг нь шүүгчдийн дундаас өгсөн даалгаврыг хэн сайн гүйцэтгэсэн бэ гэдгээр нь хассан.

Харин нөгөө хоёр охины нэгийг нь багийнх нь охидуудаас нууц өрөөнд санал хураагаад нэг нэгээрээ санал өгснийг нь хараад сүүлийн нэг охиныг өрсөлдөгч багийнх нь охид хоорондоо ярьж байгаад хассан. Энэ л үнэхээр хэцүү байлаа.

-Ямар шалгуур үзүүлэлттэй байв?
-Олон улсын тэмцээнд оролцож байгаа бүх охид англи хэлний мэдлэг сайтай байх хэрэгтэй. Тиймээс бид очсон өдрөөсөө л хоорондоо англи хэлээр ярьж харьцаж эхэлсэн. Түүнээс гадна бидний дэргэд үргэлж камер байдаг байсан.

Тэр камер нь өгч байгаа даалгаврынхаа өмнө нь ярилцлага авдаг юм. Ярилцлагаа бид англи хэл дээр өгдөг байсан. Эхлээд энэ шалгаруулалт чамд ямар санагдаж байна вэ гэсэн сэтгэгдэл, дараа нь шалгуур ямар байсан, чи өөрийгөө сайн байсан гэж бодож байна уу гэж англиар асуусан.

Энэ мэтээр англи хэлний мэдлэг үнэхээр шаардагддаг юм билээ. Хүнд шалгуур гэвэл охидууд янз бүрийн айдастай байдаг. Гэсэн ч хүн зорьсон зүйлээсээ шантарч болохгүй учраас усанд орох зураг авалт маш хүнд байсан. Яагаад гэвэл өмнө нь бараг усанд живхээ шахсан охид байсан.

Тийм учраас бид нарт усны тухай хичээл заагаад усан доорхи зураг авалт хийж байсан. Амьсгаагаа түгжээд усан дор ороод амьсгаа дуусахаас өмнө маш гоё тохиолдлуудыг авч, зурган дээр царайгаа удирдаж гоё гаргах хэрэгтэй байсан.

Тэгэхгүй бол амьсгаа дуусах хооронд хурдан бөгөөд сайн ажиллах шаардлагатай байсан. Нөгөө нэг хүнд шалгуур гэвэл Хятад улсын Наннинь хот маш халуун. Өөр өөр орноос ирсэн бид үндэсний хувцастайгаа явж зураг авалтанд орох хэцүү юм билээ. Өдөр болгон завгүй. Өглөөний зургаан цагаас оройн 11,12 цаг болтол байнгын бичлэг, шалгаруулалт зураг авалттай ямар ч завгүй байдаг байлаа.

-Хүн амжилт гаргахын төлөө тэмүүлэх нь зүйн хэрэг. Азийн топ модель болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Тэгэлгүй яахав. Бүгд л түрүүлнэ, чадна гэсэн бодолтой очиж байгаа. Тэмцээний дундуур өдөр болгон стресстэй байдаг байсан. Яагаад гэвэл өнөөдрийн хасалтанд хэн байх бол, манай багийн охид хэнд саналаа өгөх бол гээд тэмцээнээс гадна түгшүүртэй сэтгэл санаа зовох зүйл бишгүй байлаа.

Гэсэн ч хасалт бүрээс үлдэх бүрд Азийн топ модельд хүрэх магадлал нэмэгдэж өөрөө өөртөө урамшиж байлаа. Тэгээд хамгийн сүүлд шалгарахад үнэхээр баяртай байсан. Тэр олон хасалт, хүнд даалгаврууд, загварын шоунуудаас үлдэнэ гэдэг том хариуцлага. Бид монголоос гурвуулаа надтай хамт Золбоо гэж “Шилмэл загвар” агентлагийн гэрээт модель очсон.

-Шагналын тухайд?
-Азийн топ модель ивээн тэтгэгчдийн бэлэг, сертификат гардуулсан. Харин мөнгөн шагнал байхгүй. Карьер өндөр болно гэдэг л нэр төрийн хэрэг.

-19-хөн насандаа Азийн топ модель боллоо. Цаашдаа загвараараа явж үүнээс илүү амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа байлгүй дээ?
-Цаашдаа загвараа орхихгүй. Бусад моделиуд сурахынхаа хажуугаар моделио үзүүлээд явдаг. Би ч гэсэн тэдэнтэй адил. Загварын хамгийн том мөрөөдөл гэвэл бусад загвар өмсөгчдөө олон улсын тавцанд хөл тавихад туслах, тэдний холбогч гүүр нь болж өгсөн хүн болохыг хичээж байна.

-Монголд ирэхэд тань хүмүүсийн хандлага харилцаа ямар байна вэ?
-Түрүүлээд шагнал авч байхдаа гэрийнхэнтэйгээ хамт байж чадаагүй. Тусдаа баярласан. Гэсэн ч нутагтаа ирээд сайхан байна. Яагаад гэвэл бүтэн сарын турш хүч чадлаа шавхаж өөрийгөө бэлэн байдалд байлгаж байсан болохоор монголдоо ирээд сайхан амарч байна. Хүмүүс ч гоёор хүлээж авч байгаа. Баяр хүргэлт ч тасрахгүй байна.

-Та тодорхой хэмжээгээр олонд танигдаж нэр төр оллоо. Чадварлаг сайн загвар өмсөгчид ажлын санал тавих зүйл гардаг биз?
-Миний хувьд “Шилмэл загвар” компанийн гэрээт модель гэдэг утгаар зөвхөн компанидаа л харъяалагддаг. Тийм учраас биднийг “Шилмэл загвар” компани удирдаж ажлын төлөвлөгөө гаргаж ямар тэмцээнд оролцох үгүйг шийддэг. Ерөнхийдөө компаниараа дамжуулж харьцдаг. Би нэг метр 174 см-ийн өндөртэй.

-Танай удамд чамаас өөр нуруулаг охин байгаа юу?
-Манай аавын талынхан өндөр болохоор тэднийгээ л дууриасан юм болов уу даа.

-Биеийнхээ галбирыг барьж үргэлж сайхан байлгахад ямар дэглэм барьдаг вэ?

-Дэглэм барьж болно. Гэхдээ буруу дэглэм барьж болохгүй. Хамгийн гол нь зөв дэглэмийг маш бага хэмжээтэйгээр тааруулж барих хэрэгтэй. Биеэ галбирт нь байлгахын тулд хөдөлгөөн маш чухал. Тийм учраас дэглэмийн оронд илүү идэвхтэй хөдөлгөөнийг сонгоорой гэж хэлэх байна.

-Хаана ямар сургуульд сурч байна вэ?
-Би энэ жил “Радуга” сургуулийг дүүргэсэн. Дээд сургуульдаа энэ жил есдүгээр сараас эхлэн суралцана.

-Сонирхдог зүйл?
-Чөлөөт цагаараа зураг зурж, хөгжим сонсч өнгөрөөх дуртай. Анх “Шилмэл загвар” компанийн сургалтыг нь дүүргээд загварын ертөнцөд хөл тавьсан. Надад загварын “А” үсгийг СТА Энхмаа багш маань заасан. Энхмаа багшийнхаа удирдлаган дор сурсны эцэст “Шилмэл загвар” компанитайгаа гэрээ байгуулаад одоо гурав дахь жилдээ загвар өмсч байна. Загварын охидууд гадуур явж байхад маш содон харагддаг юм шиг байгаа юм. Тэдэнтэйгээ хамт явж байхад хүмүүс их эргэж хардаг. Би янз бүрийн моод урсгал дагаж хувцасладаггүй. Цаг үедээ тохируулж хувцасладаг.

-Найз залуутай юу. Эрэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ?
-Миний ойрын төлөвлегөөнд найз залуутай болох талаар багтаагүй. Одоогоор дээд сургуульдаа амжилттай суралцах төлөвлөгөөтэй байгаа.

-Гэр бүлиийнхнийгээ танилцуулахгүй юу?
-Аав маань зураач. Хувиараа бизнес эрхэлдэг. Ээж маань хөгжимчин. Ерөнхийдөө урлагийн гэр бүлд өсч торнисон. Би айлын ганц охин. Гэхдээ айлын ганц охин гэхэд эрх танхи биш. Айлын ганц хүүхэд айлын том нь ч бас бага нь ч байдаг. Багаасаа ганцаараа байсан ч гэсэн ерөнхийдөө их хатуужсан юм болов уу гэж боддог. Маш олон найзтай. Бага байхдаа ахтай, дүүтэй байх юмсан гэж боддог байлаа. Тэгээд том болоод ганцаараа байгаад ирсэн чинь ганцаараа байдалдаа илүү дасчихсан. Эгчтэй, дүүтэй болох юмсан гэж бодогдохоо больсон.

-Өмнө нь ямар уралдаануудад оролцож байсан бэ?
-Япон Монголын хамтарсан загварын тэмцээний шилдэг модель, “Монголиан бьюти 2012” тэмцээний Гранпри, Азийн супер модель, Азийн топ модель, Интернэшнл фрэндшип шагналтай. “Монголиан бьюти” тэмцээний эхний байруудад шалгарсан охидыг манай “Шилмэл загвар” компани гадаадын уралдаанд оролцох эрхээр шагнадаг. Манай компани охидуудаа Монголдоо төдийгүй гадаадын загварын тайзан дээр хөл нийлүүлж алхах тал дээр дэмжиж ажилладаг.

-Багаасаа загвар өмсөгч болно гэж бодож байв уу, эсвэл?
-Багаасаа л мисс, гүнж болох юмсан гэж мөрөөдөж барбинуудынхаа титмийг цуглуулдаг байлаа. Тэгээд 2012 онд жинхэнэ титэм аваад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Дараа нь барбинуудынхаа титэмний дунд өөрийнхөө жинхэнэ титмийг байрлуулахдаа маш гоё байсан. Энэ дашрамд залуу охиддоо хүн өөрийгөө дайчилж чадвал мөрөөдөл маш ойрхон байдаг юм шүү, тийм учраас мөрөөдлийнхөө төлөө тууштай яваарай гэж хэлье.

Манай “Шилмэл загвар” компани биднийг бүх талаар дэмжиж ажилладаг. Загварын ямар ч мэдлэггүй байхад бүгдийг эхнээс нь зааж, загварын алхаа, зураг авалтанд яаж явахав гэдэг бүх хичээлүүдээр хангаж өгдөг. Миний хувьд Азийн супер модель тэмцээнд явахад бүтэн жил бэлдсэн.

Тайзны алхаа, харилцаа, хэлний хичээлийн бэлтгэлийг манай компани хангаж өгдөг. Биднийг байнгын бэлтгэлтэй байлгаж өөрсдийгөө хөгжүүлэхэд дэмжиж ажилладагт нь баяртай байдаг. Тиймээс ч манай компанийн загвар өмсөгчид гадаад дотоодын уралдаан тэмцээнд амжилттай оролцдог болов уу.

Д.Нэргүй

чехол для айфонbritish independent escortденьги в долг срочно альметьевскдам деньги в долг под проценты срочнокилиманджаро категори¤ сложноституры турци¤ май 2015защита репутации в сетигемолизирующая кишечная палочка у взрослых лечение


“Усанд орох зураг авалт л хамгийн хүнд байсан”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex