Поп дуучин Кэти Перри ирэх аравдугаар сарын 22-нд худалдаанд гарах “Призм” нэртэй шинэ цомгоо өвөрмөц аргаар сурталчилж эхэлжээ.
АНУ-ын шоу-бизнесийн оддын хот Лос-Анжелесийн гудамжаар “Кэти Перри. Призм. 10- 22-13” гэсэн бичиг бүхий аварга том алтадсан ачааны машин явах болсон аж.
Ийм бичигтэй алтадсан ачааны машинууд АНУ-ын бусад томоохон хотуудад ч удахгүй харагдаж эхлэх гэнэ. Энэ машины гэрэл зургийг авч “Твиттер” дээр байрлуулсан хүн бүрт тэрээр талархлын хариу бичихээ амлажээ.
“Биллборд” сэтгүүлээс 2012 оны шилдэг эмэгтэй өргөмжлөл авсан алдарт дуучин бүсгүй ийнхүү гуравдахь бүрэн хэмжээний шинэ цомгоо гаргахад бэлэн болжээ.
Түүний өмнөх “Teenage Dream” цомог гурван жилийн өмнө гарч, олон орны чартыг тэргүүлж байсан билээ.
Б.Сансар
/Зууны мэдээ/