Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч эргэн тойрнынхондоо ч балагтайг өгүүлж баршгүй. Хулмасыг суганы булчирхайнд байрлах өвөрмөц вирус үүсгэдэг. Уг вирусыг бүрэн устгахгүйгээр үр дүнд хүрэхгүй нь мэдээж. Ингээд уншигч та бүхэндээ хулмас арилгадаг 2 аргыг зааж өгье.
- Суганы булчирхайг мэс заслын аргаар авах. Ингэснээр хүний дархлаа дарангуйлагддаг сөрөг нөлөөтэй. Хамгийн сайн арга нь рентген юмуу лазерын туяагаар шарж вирусыг устгах арга юм.
Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож үнэр дарах шинж чанартайг Америкийн эмч нар илрүүлээд байна. Тэгээд ч Орос эхнэрүүд хулмасгүй болсноо улаан лоольтой холбон тайлбарладаг.
Ингээд та бүхэндээ улаан лоолиор эмчилгээний уусмал бэлтгэх талаар зөвлөгөө өгье.
5-с доошгүй литр усанд 500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь 2 сугаа ээлжлэн 15 минут шавшина. Үүнийг 7 хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс гадна 2 сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт 3 удаа буюу өглөө, үд , оройд, тус бүр 2-3 минут арчина.
Та бүхэндээ амжилт хүсье!