Гэхдээ би сарын өмнө болсон нэг явдлаас хойш найзууддаа өөрийнхөө хувийн асуудлыг бараг л ярихаа больчихсон. Яагаад гэвэл сайн найз минь миний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлийг хийсэн юм. Тэр миний бүх юмыг, бүр ямар үед уурладаг ямар үед зүгээр орхичихдог, нөхрийнхөө утсыг шалгах дургүйг минь хүртэл мэддэг байсан болохоор надаас нууцаар нөхөр лүү минь мессеж бичдэг байсан юм байна лээ. Би түүнээс гэр бүлийнхээ сексийн амьдралыг ч гэсэн нуудаггүй байсан.
Тэгээд л манай нөхөртэй амрагийн харьцаатай болохыг хүссэн юм шиг байна лээ. Одоо бодоход би анхнаасаа хэтэрхий илэн далангүй байснаас л бүх юм болсон юм шиг санагддаг юм. Би тэр найзыгаа нөхөртэйгөө ойр байхад нь баярладаг байсан, хааяа шар айраг уухаараа миний нөхрийг хүргээд өг гэж дуудахад нь сайн найз аа гэж бодож явдаг юм байна хэмээн гэнэн бодолдоо сэтгэдэг байсан юм л даа.
Одоо би тэр найзтайгаа холбоогоо тасалсан. Нөхрөө харин саяхан долоо хоногийн өмнө уучилсан. Үнэхээр ч тэр минь ямар нэг хуумгай үйлдэл хийх хүн биш гэдгийг нь би мэддэг, харин миний “экс” найз л хүн чанаргүй зүйл хийсэн юм билээ. Тиймээс би одоо найзууддаа ойр зуурын аахар шаахар зүйлсийг л ярьж байгаа. Гэхдээ заримдаа үнэхээр бүхнийг л ярихгүй бол сэтгэл бөглөрчих гээд байх юм. Тэр үед хэнд хандах ёстойгоо ч сайн мэдэхгүй юм. Бас бүх юмаа нуугаад эхлэхээр найзуудаасаа хөндийрчих юм шиг санагдана. Гоолингоогийн найзууд минь надад санал бодлоо хуваалцаарай. Ер нь гэр бүлийнхээ хамаг асуудлыг дэлгэж ярьдаг бүх эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд хүнээ зөв таньж нөхөрлөөрэй, мөн ямар ч үед тунг нь тааруулж байгаарай тэгэхгүй бол нэг л өдөр та амаа барих болно шүү гэж хэлмээр байна.
. Би ер нь дотны найзууддаа хамаг юмаа ярьчихдаг сул амтай л даа. Бага ярьж их сонс гэдэг үгийг бодоод амаа хамхих гэж оролддог ч нэг л мэдэхэд далан булчирхайгаа тооччихсон байдаг юм.