“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” өнөөдрөөс эхэлж байна. Энэ өдрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Клиникийн нэгдүгээр амаржих газарт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Эүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Клиникийн нэгдүгээр амаржих газрын дэд дарга О.Батдаваа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мохамед М.Мализ Фолл болон эмнэлгийн эмч, ажилчид оролцов.
Манай улсын хувьд 1992 оноос хойш хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн сангийн удаа дараагийн шийдвэрийг хэрэгжүүлэгч орнуудын нэг юм. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор таргалалтыг гурав дахин бууруулах, чихрийн шижин бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвар нь илүү өндөр байдаг. “Хүүхдийн хөгжил-2013” судалгааны үр дүнгээс харахад хүүхдийг нэг нас хүртэл нь хөхүүлж буй үзүүлэлт 70 хувь, хоёр нас хүртэл нь хөхүүлж буй үзүүлэлт 60 хувьтай байна. Тиймээс “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн аяныг маань иргэд дэмжиж, хүүхдээ заавал эхийн сүүгээр хооллож байх талаар эхчүүд нэг нэгэндээ хэлж өгч, болж өгвөл эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүнийг бага хэрэглэж байхыг албаны хүмүүс уриаллаа.
Уг арга хэмжээнд оролцсон төлөөлөгчид шинээр төрсөн эхчүүд, хүүхдүүдэд бэлэг гардуулж өгсөн юм. Өчигдрийн байдлаар Клиникийн нэгдүгээр амаржих газарт 60 хүүхэд мэндэлжээ.