Менежерүүд ажилчдаа үүрэг даалгаврыг дуулгавартай хүлээн авч, биелүүлэхийг хүсдэг. Ихэнхдээ ажилчид нь бас үүрэг даалгаврыг биелүүлж чаддаг. Менежер болон 2 дахь шатны удирдах ажилтнуудын харилцаанд дуулгавартай байдал болон үнэнч шударга байхад Күнзийн сургааль хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ үзэл менежерийг тухайн байгууллагадаа эцгийн сэтгэлээр хандасны үр дүнд ажилчдын зүгээс үнэнч шударга зан, дуулгавартай байдал, хүндлэлийг үзүүлж, үргэлж тусалж дэмжиж байдаг.
Менежерүүд хамтран ажиллагсадтайгаа нэгдмэл байж чаддаг бөгөөд энэ шаардлагын дагуу баг хамт олны ажилчидтай ажлаас гадуур хувийн харилцаа, хэлхээ холбоотой байдгаараа хүмүүс нь амин хувиа хичээсэн, хүчтэй бие даасан байр суурьтай байдаг Англо-Саксоны орнуудаас илүү байж чаддаг. Юутай ч мэргэн уншигч та үүнийг уншаад нэгийг бодож, менежментийн арга барилдаа ашиглаж болох санааг авч чадсан гэдэгт найдаж байна. Манай Монгол орны менежментийн арга барилтай төстэй бас ялгаатай зүйлс ч байгаа байх. Гэхдээ заримд тохиолдол бидэнд нэгдмэл байх, эв найрамдалтай байх чанар дутагддаг тал бий. Юутай ч зөвийг нь аваад, бурууг хаях нь мэргэн уншигч таны шийдэх хэрэг биз ээ.
BIZNETWORK