Хүүхдээ ногоо сайн иддэг болгомоор байвал жирэмсэн байхдаа өөрөө хүнсний бүх төрлийн ногооноос сайн идэж байх хэрэгтэй гэнэ.
Энэ талаар хийсэн судалгаанаас үзэхэд эхийн хэвлийд байх үеэс нь хүүхдийг эрүүл хоол хүнсэнд дасгаж болдог гэсэн үр дүн гарчээ.
Судлаачдын үзэж байгаагаар амтлах мэтрэхүй нь ураг орчмын шингэнээр дамжин эхээс хүүхдэд шилждэг гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Уг судалгааг ахалсан эрдэмтэн Жулъяа Меннела “Ванилин, лууван, саримс, гаа зэргийн хүнсний амт нь ураг орчмын шингэн болон эхийн сүүний амтанд нөлөөлдөг” гэсэн байна. Судлаачид чихэр болон гаатай чихэр идсэн эмэгтэйчүүдийн ураг орчмын шингэнийг ажиглаж төрөхийн өмнөх үед хэрэглэсэн чихэр, гааны амт ургийн ой санамжид нөлөөлж байгаа эсэхийг судалж үзжээ.
Энэ судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг 3 бүлэгт хуваажээ. Эхний бүлгийн эхчүүдээс жирэмсний явцад, хоёр дахь бүлгийн эмэгтэйчүүдээс төрсний дарах үедээ луувангийн шүүс ууж байхыг хүсчээ. Харин гурав дахь бүлгийн эмэгтэйчүүдийг огт лууван хэрэглэхгүй байхыг хүсэв.
Хүүхдүүдийг төрснөөс хойш нэмэлт хоолонд орох үед нь усаар болон луувангийн шүүсээр зуурсан хоёр өөр төрлийн тэжээлийг бэлтгэн хүүхдүүдэд өгөхөд урьд өмнө нь жирэмсний явцад болон төрсний дараа луувангийн шүүс ууж хэрэглэж байсан эхчүүдээс төрсөн хүүхдүүд луувангийн шүүстэй тэжээлийг илүү дуртай идэж байгаа нь ажиглагджээ.
EEJBOLLOO