Гэнэт ямар нэгэн зочин ирэх, эсвэл хааяа хоол хиймээргүй санагдсан эсвэл гэр бүлээрээ амралтын өдрийн өглөөний цайнд тохирох амархан зөвлөмжийг өгье.
Таныг цайгаа чанах хүртэл хурдхан болчихно.
Үүний тулд нэг их материал шаардахгүй. Таны хөргөгчинд хэдэн зүсэм хиам, бага зэргийн сийр байхад л хангалттай. Зүссэн талхан дээрээ томатны соус шингэлж түрхээд, дээрээс нь хиам, улаан лооль зүсэж тавиад, олив байгаа бол хагас зүсэм тавиад, сийрээ тавиад зууханд эсвэл печэнд хийхэд л хангалттай.
Зүссэн талх бага зэрэг хатсан үед үүнийг хийхэд талх зөөлхөн, яг л шинэхэн юм шиг сайхан амттай болдог.
Сайхан хооллоорой.