
Ажил дээрээ хооллодог хүмүүс гадуур, ресторанд хооллодог хүмүүсээс илүү үр бүтээлтэй байдаг хэмээх судалгааны дүн гарчээ.
Ажлын дундуур ресторанд хооллосноор биеийг налайлгаж, хэсэг хугацаанд ажил хийх сонирхолгүй болгодог хэмээн Хумбольдтын их сургуулийн эрдэмтэн Вернер Соммер үзэж байна.
Тиймээс өдөр гарч хооллосон хүмүүс ажил дээрээ нойр, лазан нь хүрсэн, төвлөрөл нь буурсан байдалтай ирдэг аж. Үйлдвэр, лаборатори болон тоо, тооцоо боддог ажилтай хүмүүс ингэж нойрмоглож, анхаарал сулрах нь аюултай хэмээн Соммер хэлж байна.