Реалити шоугаар алдаршсан Кардашианы эгч дүүс өөрсдийн нэрийн жинсэн хувцасны брэндтэй болж байгаа аж. Тэд жинснийхээ зар сурталчилгаанд өөрсдөө тоглосон ба гурвуулаа өөрсдийн загварыг нь гаргасан жинсээ өмсөн нүцгэн цээжтэй зургаа авахуулжээ. Тэд өнгөрсөн зун усны хувцасны коллекц гаргаж байсан нь чамгүй ашиг олсон аж. Тиймээс энэ удаад жинсэн хувцасны зах зээлд хүч үзэхээр шийдсэн бололтой.