Хүний нөөцийн туслах ажилтны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.
Тодорхойлолт: Хүний нөөцийн туслах ажилтан
Хүний нөөцийн туслах ажилтны ажлын байрны зорилго: Хүний нөөцийн мэдээлэл бүрдүүлэх, бүртгэх, бэлтгэх, тайлбарлах замаар хүний нөөцийн зорилтыг хэрэгжүүлэх.
Хүний нөөцийн туслах ажилтны ажил үүргүүд:
- Асуулт, хүсэлтэнд хариулж, мэдээллээр хангах; шаардлагатай хүмүүстэй холбоо барьж, тайлбар авах.
- Шаардлага болон шалгуур үзүүлэлтүүдийг бэлтгэж, түр хугацааны үйлчилгээнд хувь нэмрээ оруулж, цаг үеийн тусламж үзүүлж, чиглүүлэх.
- Ажлын байрны өргөдлүүд, резюме болон ажил горилогчдын бүртгэл хийж, хүний нөөцийн бүртгэл хийх.
- Шаардлагатай хүмүүстэй холбогдож, тайлбар аван ажил горилогчдыг баталгаажуулах.
- Форм болон ажлын байрны өргөдлүүдийг боловсруулж, шинэ ажилчдыг бүртгэх;гүйцэтгэлийг баталгаажуулах.
- Урамшууллын хөтөлбөрүүдийг тайлбарлаж, ажилчдад туслах.
- Хуулийн зохицуулалтуудад нийцүүлэн ажиллаж хуулийн асуудлаас сэргийлэх.
- Хүний нөөцийн мэдээллийн найдвартай байдлыг хамгаалж, менежер болон ажилчдын итгэлийг дааж ажиллах.
- Боловсролын үйл ажиллагаануудад оролцож, мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; техникийн нийтлэлүүд унших.
- Шаардлагтай ажил үүргүүдийг гүйцэтгэж, хүний нөөцийн болон байгууллагын эрхэм зорилгыг биелүүлэх.
Ур чадвар: Тайлагнах чадвар, албан бичгийн ур чадвар, судалгаа хийх чадвар, харилцааны чадвар, ажилчдыг чиглүүлэх, ажилчдыг ангилах, хөдөлмөрийн хууль тогтоомж, зохион байгуулах, итгэл найдвартай, цагийн менежмент, мэдээлэлд дүн шинжилгээ хийх.