Хуурамч дүр төрхтэй эрчүүд бүсгүй таны амьдралд олонтоо тохиолддог. Энэ нь өнөөгийн нийгэмд нийтлэг шинж чанартай асуудлын нэг болж хувирсан гэхэд болно. Хуурамч дүр эсгэгч эрчүүдтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэх нь хүүхнүүдэд яг л хуй салхинд цохиулах мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Тухайлбал: Хуурамч дүр төрхтэй эрчүүдийн
– Цоо ширтэх харц,
– Хайр сэтгэлээ хормын төдийд сэтгэл хөдлөм илэрхийлэх уран арга,
– Гэнэтийн санаанд оромгүй огцом үйлдэл,
– Сэтгэл хөдөлгөм сайхан үгсийг шүлэглэн хэлэх гэх мэт.
Анхандаа хуурамч эрчүүдийн үнэн дүр төрхийг олж харахад хэцүү байдаг ажээ. Учир нь тэдний үйл хөдлөл, үг яриа нь ямар ч эмэгтэй хүнийг уярааж, сэтгэл зүрхийг нь эзэмдэж чаддагт хэргийн учир байгаа юм.
Хуурамч дүр төрхтэй эрчүүд гадаад байдалдаа илүүтэй анхаардаг гэнэ.
Тухайлбал:
– Эмэгтэй хүнтэй танилцсан үедээ биеэ ямар ч өө сэвгүй аятайхан авч явж чаддаг.
– Уулзана гэж амласан л бол товлосон хугацаандаа заавал ярьдаг.
– Уулзах хэрэгтэй гэж үзвэл бүх ажлаа хойш нь тавьж чаддаг. Энэ үйлдэл нь эмэгтэй хүнд гайхалтай сэтгэгдэл төрүүлж улмаар, үүнийг л жинхэнэ хайр гэж хэлэх байх хэмээн бодогдоход хүргэдэг ажээ.
– Гэвч энэ бүгд түүнтэй уулзахаа болих хүртэл үргэлжлэх болно. Өөрөөр хэлбэл тухайн бүсгүйнхээ зүрх сэтгэл болон биеийг нь бүрэн байлдан дагуулж эзэмдсэний дараагаар харьцаагаа төвөггүйхэн тасалж чаддаг гэсэн үг юм.
– Хэрэв улам дасаад дотносоод ирэхээр “Чи надтай гэрлэх талаар бодсоны ч хэрэггүй. Хүмүүс энэ талаар мэдэх юм бол яах болж байна?” гэж хэлвэл ямар нэг асуудалтай гэж ойлгоход буруутах зүйлгүй. Учир нь эхнэртэй ч байж болно шүү дээ.
– Тэдний хуурамч үйлдэл нь удлаа гэхэд нэг жилээс хэтэрдэггүй. Хүссэн үедээ таныг орхиж явах ба таны толгойг эргүүлж сэнхрүүлж байсан үйл ажиллагаагаа гэнэтхэн зогсоож чадна. Иймд эдгээр эрчүүдтэй харьцахдаа болгоомжтой байж зуун хувь сэтгэлээ өгөхгүй байхыг танд анхааруулах байна.