“Mongolian Beauty” загварын тэмцээн удахгүй эхлэх гэж байна. Уг тэмцээнийг “Шилмэл загварын ордон”-оос зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 30-нд гала тоглолт нь болох юм байна. Тэмцээнийг зохион байгуулагчид “Энэ жил өмнөх жилийнхээсээ олон модель оролдохоор бүртгүүлсэн. Учир нь өмнөх жилүүдэд зөвхөн манай ордны моделиуд оролцдог байсан бол энэ удаагийнх бусад агентлагийн оделиудад ч нээлттэй гэдгээрээ онцдог болж байгаа” гэв.
Түүгээр барахгүй аль нэг агентлагт харьяалагддаггүй жирийн охид ч оролцох боломжтой гэсэн. Оролцогчдод зөвхөн 18-25 насны 165см-ээс дээш өндөртэй байх гэсэн шаардлагыг тавьж буйгаа зохион байгуулагчид дуулгасан. Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа тус тэмцээн уламжлал ёсоор Богдхааны ордон музейд болно. Дашрамд сонирхуулахад, олон модель оролцохын хэрээр шалгуур өндөр байх бөгөөд оролцогчдоос хэлний мэддэг илүү шаардахыг “Шилмэл загварын ордон”-ыхон анхааруулж байсан.
О.СҮЛД