Нора: Дэлхийд хөгшин модель бус шинэ залуу нь үнэлэгддэг болсон

“Шанель”, “Гуччи”, “Кензо” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож эх орноо дэлхийн загварын тайзнаа өндөрт өргөж яваа загвар өмсөгчийг энэ удаад “Хоймрын зочин” буландаа урьж ярилцсан юм. Түүний эцэг, эхээс хайрласан алдар Д.Оюунномин ч загварын ертөнцийнхөн Нора нэрээр нь андахгүй. Тэрбээр Сингапурын алдарт “Diva models” агентлагт ажилладаг бөгөөд Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг. Сингапур орныг сурталчлах зураг авалтад оролцож, дэлхийн томоохон хотуудын гудамжийг өөрийн зургаар чимсэн тэрбээр “Шанель”- ийн загварыг тайзнаа амилуулсан анхны Монгол модель юм. Мөн “Vidal” салоны загварын шоунд оролцох үеэрээ 5000 ам.доллараар урт үсээ тайруулсан нь түүний нэр хүндийг илтгэх биз ээ.

-Загвар өмсөгч бүрийн мөрөөддөг олон улсын загварын тайзан дээр алхах боломж танд хэрхэн олдсон бэ?

-Хүний амьдралд олон сайхан боломж гардаг. Гэхдээ олон улсын загварын тайзан дээр гарснаа би боломж гэж хэлмээргүй байна. Тэр боломжийг надад хэн ч өгөөгүй. Би өөрөө хайж олсон болохоор боломж гэж хэлэх нь буруу болов уу. Харин тулаан гэж хэлбэл тохиромжтой байх. Гэхдээ мэдээж гэр бүлийнхний маань туслалцаа асар их байсан.

-Тухайн үед ганцаараа туршлагатай моделиудтай өрсөлдөх амаргүй байсан уу?
-Би ганцаарддаг байсан. Бусад орны моделиуд нийлдэг байсан юм. Гэтэл тэр үед Монголоос хэн ч байгаагүй болохоор энэ мэдрэмж төрдөг байлаа. Тиймээс би олон улсын тавцанд монгол моделиудаа гаргахын төлөө ажиллаж байна. Бидэнд гадаадын хувцас загварын зах зээлд хүчээ сорих боломж байгаа. Тийм ч учраас би олон улсын загварын тайзан дээр гарах хүсэлтэй моделиудад боломжийг нь тавьж өгмөөр байна.
 -Монголд загварын агентлаг олон бий. Тэдгээрээс танайх юугаараа ялгарах бол?
-Загварын агентлаг маань яваандаа “Fashion academy” болно. Монголын загварын академи шууд сургалт явуулаад эхэлдэг. Харин манай загварын агентлаг, дамжаа хоёр маань тусдаа үйл ажиллагаа явуулна. Би Монголынхоо загварын шинэ дүр төрхийг илэрхийлэх модель хайж байгаа. Уул нь загварын агентлагуудаас модель шалгаруулж ажиллая гэж бодсон юм. Гэтэл агентлагууд зөвшөөрөөгүй болохоор өөрөө шинэ дүр төрхөө хайхаар болсон. Ер нь би загварын ертөнцөд удаан чанагдсан учраас надад гадаад болон дотоодын асар их туршлага байна. Мөн надад өөрийн гэсэн арга барил бий. Монголын моделиуд муу нэртэй байна. Тиймээс би зөв моделиудыг гаргаж ирж чадна гэдэгтээ итгэлтэй   байна. Бааранд загвар өмсөөд, баян хүнтэй нэр холбогдоод нэрд гардаг биш жинхэнэ өөрийнхөө авьяас, загварын мэдлэгээр гадаадад гарах хүнийг бэлтгэнэ. Яагаад заавал гадаад гээд яриад байна гэхээр Монголд загвар өмсөгчид мөнгө олох зах зээл байхгүй байна. Гэтэл гадаад зах зээлд хэрвээ чи үнэхээр сайн модель байж чадах юм бол өрсөлдөөд байр сууриа олчихвол толгой өвдөхгүй амьдрах боломж байна. Одоо хичээллүүлж байгаа дамжаандаа их сэтгэл хангалуун байгаа. Хэдийгээр би тэдэнд хичээл зааж байгаа ч тэднээс давхар суралцаж байгаа шүү.

-Та шинэ дүр төрх хайж байгаа гэж ярилаа. Гэтэл Монголд шинэ моделиосоо илүү хуучин нь үнэлэгддэг шүү дээ?

-Энэ буруу ойлголтыг халах цаг болсон. Яахав, үнэхээр супер модель гэдэг бол тусдаа зүйл. Гэхдээ хөгшин моделиосоо илүү шинэ нь гадаадад илүү эрэлт хэрэгцээтэй байдаг. Загвар хувьсахтай зэрэгцэн түүнийг амилуулах моделийн дүр төрх шинэчлэгдэх ёстой. Түүнээс хорин жилийн өмнө харж байсан царайг дахин харахыг хэн ч хүсэхгүй биз дээ. Иймээс Монголын загварын ертөнцөд эрүүл тогтолцоо хэрэгтэй байна. Загварын ертөнц бол бизнес. Энэ утгаараа би зарагдахгүй бараа авахыг хүсэхгүй.

-Ингэж ярихаар хууччуул шүүмжлэх байх. Та эмээхгүй байна уу?
-Би эмээхгүй байна. Загвар үүссэн улсад очоод номыг сонсоод ногоотой шөлийг нь уугаад ирсэн болохоор би хэлэхгүй юм бол хэн хэлэх юм бэ. Бид илүү хурдацтай хөгжих ёстой. Гэтэл Монголоос дэлхийн тайзан дээр одоо хэр нь модель алга. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Намайг шүүмжлээд байгаа хүмүүс тийм л авьяастай, чадвартай юм бол надаас илүү амжилт гаргаад мөнгө олох нь яасан бэ. Тэгэхээр хүн хэлж байгаа биш хийж байгаагаа харуулах ёстой байхгүй юу. Миний талаар хүмүүс сонин зүйл ярихад нь эмзэглэдэггүй. Ер нь хов жив хөөцөлдөх дургүй. Тэр чинь хийх ажилгүй хүний хийдэг үйлдэл. Гэхдээ хүн учиргүй намайг доромжилж дээрэлхэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед нь би шангийг нь хүртээгээд л явна.
 -Манай улсад болдог загварын тэмцээнүүдээс олон топ моделиуд төрж байна. Гэтэл тэдгээр моделийн нэр сарын дараагаас мартагддаг нь худлаа биш?
-Тэмцээн зохион байгуулна гэдэг чинь мөнгө олох бас нэг арга. Зарим хүний хүсэл мөрөөдлөөр хийж байгаа тоглолт. Мэргэжлийн тайзан дээр ойр ойрхон нэг нэгнийгээ топоор өргөмжилдөггүй. Ер нь тухайн хүний нэрийг гуншин нь дагах ёстой. Түүнээс биш гуншиндаа дарагдсан хүн байж болохгүй. Тиймээс шалгуурыг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгээд тухайн жилдээ хамгийн их зүйл хийснийг нь өргөмжлөх ажлаар нь дүгнэх ёстой. Үүний тулд моделиудын ажлыг нь дүгнэдэг байгууллага байх нь чухал . Тухайлбал, дэлхийд мodel.com гэж байна. Монголд яагаад model.mn гэж байж болохгүй гэж. Би хэн нэгэнд бизнесийн санаа өгч байна. Хэрвээ хэн нэгэн сэргэлэн хүн миний яриаг уншиж байгаа бол энэ амжилтад хүрэх том боломж гэж хэлмээр байна. Үүнийг хэрэгжүүлбэл хамгийн ашиг орлоготой сайт болно.

-Катя Жаркова гээд загварын ертөнцөд махлаг моделиудыг хүлээн зөвшөөрдөг болжээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ямар хувцсыг өмсөх гэж буйгаас шалтгаалдаг. Түүнээс high fashion стильтэй моделиуд туранхай байдаг. Гэхдээ манай загварын ертөнц яг үнэндээ туранхай стиль рүүгээ ч ороогүй байгаа юм. Тэгж л хоцорч байна. Тэгэхээр Монголд түүнийг хүлээж авах болоогүй байгаа гэж бодож байна. Магадгүй таван жилийн дараагаас хөгжих байх. Дизайнеруудын урласан бүтээлийг бүтээгдэхүүн гэж үзвэл модель хувцсыг амилуулах болдог. Тийм ч учраас тайзан дээр модель бус хувцас гялалзах ёстой. -Модель гэж юу юм бэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Монгол моделиуд дизайнерын хувцсыг амилуулж байна гээд гунхдаг. Энэ буруу. Модель гээд том хөх гаргачихаад даашинз өмсөөд явдаг. Гэтэл тэр тохиолдолд нөгөө загварыг бус хүнийг нь илүү сонирхоод эхэлнэ дээ. Тиймээс модель хүн ямар ч дүрд хувирч чаддаг мөн хувцсаа сурталчилдаг чадвартай байх хэрэгтэй.

-Өөрийгөө олсон эсвэл дотор хүнтэйгээ ярьж чаддаг хүн амжилтад хүрдэг юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Байж болно шүү дээ. Би өөрийгөө хайсаар л явна. Ер нь хүн өөрийгөө үргэлж хайдаг юм шиг санагддаг. Тэр ч утгаараа алхам тутамдаа, нас ахих, хүмүүстэй танилцах, шинэ ажил хийж сурахдаа ч хүн өөрийгөө нээдэг гэж бодож байна. Хааяа би өөрийгөө шинээр нээдэг. Одоо ч гэсэн би өөрийгөө нээсээр явна. Би 30 настай. Миний бодлоор 30 наснаас хүний хийж бүтээх цаг эхэлдэг гэж боддог юм. Одоо ч гэсэн би илүү зүйл хийж бүтээхийг хүсч байна. Би аливаа ажлыг бага багаар төлөвлөж хийхийг хичээдэг. Тиймээс би саяхан загварын агентлагаа нээсэн.

 -Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Ээжийгээ хамгийн их баярлуулж байсан мөчөө бидэнд хуваалцаач?
-Магадгүй намайг төрөхөд ээж минь хамгийн их баярласан байх. Миний ээжийг Туул гэдэг. Ээж маань 18 настайдаа аавтай танилцсан гэсэн. Тухайн үед аав цэрэг, ээж маань хоёр салаа гэзэгтэй охин байхдаа төмөр орноос өөр юмгүй нийлсэн хоёр доо. Би ээж, аавынхаа 25-ны жил дээр гарсан дөрөв дэх охин нь. Ээжээсээ тавуулаа. Гурван эгч, нэг дүүтэй. Ээж залуудаа биднийг төрүүлсэн болохоор залуу насыг үзэж чадаагүй гэж ярьдаг. Одоо бол ээж минь жаргаж байгаа. Биднийг юмны зах зухыг мэддэг болох үед намайг намайн настай байхад аав минь бурхан болсон. Тэгээд ээж минь таван хүүхдээ хүн шиг хүн болгох гэж хичээсэн. Хичээл зүтгэл нь ч талаар болоогүй. Биднийг зөв хүмүүжүүлж, хайр халамжаар дутаагаагүй. Тиймээс ээж минь бидний хувьд эрдэнэ юм.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүст эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүссэн зүйлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөвөл хэзээ нэг цагт үр шимийг нь хүртэх болно гэж хэлмээр байна.
ярилцсан Б.Сэлэнгэ

/Үнэн.мн/аквалоо стоимостьhigh class dubai escort agencyкредитная карта альфа банк погашениенац парк гора килиманджарокак работать в яндекс директсколько стоит раскрутка сайтов


Нора: Дэлхийд хөгшин модель бус шинэ залуу нь үнэлэгддэг болсон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.