Хүний эрхийн тухай өгүүлэх уянгын “Туслаач” хэмээх киногоороо Виола Давис шилдэг дүр, шилдэг жүжиглэлт хэмээх эрхэм алдрыг Дэлгэцийн уран бүтээлчдийн холбооноос хүртжээ. Тэрээр энэхүү шагналыг Лос Анжелас хотноо гардах үеэрээ -Мөрөөдөл том байх ёстой. Том мөрөөдөл том зүйлд хүргэдэг юм байна хэмээн хэлсэн байна. Энэхүү кино уран бүтээлчиддээ Оскарын шагналыг авчирна хэмээн найдаж байгаа гэнэ. Тус кинон дээр ажилласан уран бүтээлчид өмнө нь 2008 онд телевизийн цувралд хүч үзээд томоохон уналтыг хийж байсан аж. Гэсэн ч түүнээс хойш уйгагүй зүтгэж, уран бүтээлийн төлөө зүтгэсний үр шим болох нь Виола Дависын хэлсэн үгнээс харагдаж байгаа юм.
Н.Билгүүн