Мотоспортын од болсон хар үстэй, үзэсгэлэнт бүсгүй…

Зураг нь  нэр хүндтэй сэтгүүлүүдийн нүүрэнд дурайж, телевизийн шоуны зочноор байнга уригдаж, олон ангит кинонд урилгаар тоглож,  Yahoo-д гольфийн од Тайгер Вүүдсээс олон удаа нэр нь хайгдсан хүн бол Indy-Car- цуврал уралдааны нисгэгч  Даника Патрик хэмээх бүсгүй билээ.

Хамгийн сүүлд тэрээр  Daytona International Speedway  зам дээр NASCAR уралдааны  байрлал эзлэх уралдаанд осолдож ,  өчүүхэн ч бэртэлгүй эрүүл саруул гарсан.

Сэтгүүлчдээс түүнд хандсан зарим асуулт  огтхон ч таалагддагүй гэдгийг тэрээр сүүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Ялангуяа “sexy” –гэдэг үгийг үргэлж хавчуулдаг нь олон нийтэд түүний нэр хүндийг  сөргөөр сурталчилах үр дагавартай гэж үзжээ . Түүний хүсэж байгаа зүйл бол хамгийн гол  “sex”  гэсэн үгтэй асуулт биш бол бусад нь хамаа алга гэсэн юм.

Нөгөө талаар сэтгүүлчдийн асуултандаа хавчуулдаг өнөөх үг  урган гарах үндсийг  тэр өөрөө нээж өгсөн. Сэтгүүлүүдийн борлуулалтыг хуга дээшлүүлсэн усны хувцастай авхуулсан олон зурагнууд нь үүний тод жишээ болсон.

Мотоспортын ертөнц Даника Патрикийн нэр нүүрийг нэг талаар ашиглаж  том сурталчилгаа болгож байгаа юм. Формула 1-ийн босс Берни Эккелстоун нэг хятад,  нэг бүсгүй  хоёрыг  Формула 1-д элсүүлбэл энэ спортод томоохон сурталчилгаа болно гэдгийг  хэлж байсан. Гэхдээ  Даника Патрик  аль хэдийн Формула 1-гийн машины жолооны ард суугаад үзсэн. 2008 онд тэрээр Хонда багийн туршилтанд оролцож байсан харамсалтай нь хэдэн долоо хоногын дараа Хонда Формула 1-ээс гарсан билээ.

Анх  23 настайдаа  Indy-Car уралдаанд эрчүүлтэй мөр зэрэгцэн давхидаг болсон  бүсгүй Америкт яг л поп од гэсэн үг. Түүний нэртэй хувцас хэрэглэл, бусад зүйлс нь мэргэжил нэгтнүүдээс нь  хамгийн олон зарагдсан. Долоон жилийн турш мотоспортын ертөнцөд нэрээ дуурсгаж яваа 1,55 см өндөртэй хар үстэй, үзэсгэлэнтэй бүсгүйтэй зургаа татуулж,  гарын үсэг авахаар дугаарлах  эрчүүдийн тоо маш олон.

ЭХ СУРВАЛЖ:

чехол на macbook airtop dubai escort agenciesбыстрый займ читабиметаллические радиаторы отопления купитьпродвижение сайта бесплатно в яндексе


Мотоспортын од болсон хар үстэй, үзэсгэлэнт бүсгүй…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.