АНУ-ын улсын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн пүрэв гарагт тус улсын хамгийн эрхэм хүндэтгэл болох “Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний медаль”-аар хоёр хүнийг шагнасан байна. Энэхүү медаль нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон ашиг сонирхолд үнэтэй хувь нэмэр оруулсан, дэлхийн энх тайван болон улс орныхоо төлөө ихийг хийж бүтээсэн хүнийг шагнадаг томоохон шагнал юм.
Ерөнхийлөгчийн энэхүү хүндэтгэлийг Опра Уинфри болон АНУ-ын 42 дахь Ерөхийлөгч асан Билл Клинтон нар хүртжээ. Цагаан ордны өгсөн мэдээллээр Опра Уинфрид дэлхийд танигдсан, амжилттай яваа сэтгүүчдийн нэг бөгөөд залуу эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж, буяны үйл ажиллагаа хэрэгжүүлдэг гэсэн үндэслэлээр олгож байгаа юм байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг Глория Стайнем, Америкийн анхны эмэгтэй сансрын нисгэгч, бөмбөрчин, төгөлдөр хуурч Артуро Сандовал болон сагсан бөмбөгийн домогт тамирчин Дин Смит зэрэг 16 хүнд энэ онд тус шагналыг олгох юм байна. Энэхүү “Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний медаль”-ыг 1963 он Ерөнхийлөгч Жон Кеннеди санаачилсан бөгөөд түүнээс хойш нийт 500 гаруй хүнд олгожээ.
ЭХ СУРВАЛЖ:TV5