T-ara хамтлаг Монголд ирэхээр болжээ

 БНСУ-ын охидын хамтлаг болох T-ara ETV телевизийн урилгаар Монголд ирэхээр болжээ. Тэд есдүгээр сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох бөгөөд тасалбар нь 35, 50, 150 мянган төгрөгийн үнэтэйгээр есдүгээр сарын 01-нээс борлуулагдаж эхлэх гэнэ. Тус хамтлагтай цуг “Davichi”, “The Seeya”, “Speed” зэрэг хамтлагууд ирнэ хэмээх мэдээллийг өгсөн байна.
Т-ара охидын хамтлаг нь 2009 онд  Core Contents Media-гийн доор дебут хийж байсан юм.Тэднийг анх дебут хийж байхад нь  ”Super Rookies” гэж нэрлэдэг байсан юм. Тэд хамгийн анх 5 гишүүний бүрэлдэхүүтэйгээр гарж ирж байсан юм.
Jiae, Jiwon, Eunjung, Hyomin мөн  Jiyeon нарын хамгийн анхны дуу нь  Cinderella Man  киноны дуу болох  ”Good Person” дуу нь 2009 оны 4 сард гарж байсан юм.
Jiae мөн Jiwon нар нь хувийн шалтгаанаар 2009 оны 6 сард хамтлагаа орхисон юм. Удалгүй шинэ гишүүн авсан юм. Энэ шинэ гишүүд нь  Boram, Qri,  Soyeon нар байсан юм. Тэднийг 2009 оны 7 сард элсүүлэн авсан юм.Boram нь солонгосын алдарт рок дуучин Jeon Young мөн алдарт жүжигчин  Lee Mi-young-ийн охин байсан юм.

Soyeon нь Girls’ Generation хамтлагт байсан ч хамтлагийг орхисон юм.
Qri нь Т-ара д орохоос өмнө  Core Contents Media-гийн доор интернет од байсан юм.
6 гишүүтэйгээр тэд анхны албум болох Absolute First Album-аа  гаргасан юм.Absolute First Album нд нь багтсан Bo Peep Bo Peep, TTL нар нь 2009 оны 9 сарын онлайн чатруудад маш дээгүүр явж байсан юм.TTL дуу нь маш амжилттай байсан учир уг дуугаа дахин шинэчилэн TTL 2 гэж гаржээ.“Bo Peep Bo Peep” дуу нь  Gaon чартад  53%-ийн санлаар 4т орж байсан юм.24 дэхь удаагийн Golden Disk Awards д шилдэг шинэ охидын хамтлагаар 4minute тай хамт шалгарч байжээ.

тонкий чехол для iphone 5high class british escortsденьги в долг безработным в нижнем новгородебатареи радиаторы отопленияподдержка сайта цены


T-ara хамтлаг Монголд ирэхээр болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.