Хүүхнүүдээ! Максимум амжилтанд хүрэх мини зөвлөгөө таны өмнө байна.
- Нэн түрүүнд тамхи татахаа боль
- Давс, чихэр хэрэглэхээ багасга. Эрт унтаж чадахгүй байлаа ч биеэ албадаж өдөрт 7-8 цаг заавал унтаж бай.
- Хоолондоо аль болохоор витамин С-ээр баялаг жимсний зүйлс их хэрэглэ. Хэрэв олдохгүй бол аскорбины хүчил 1 сар тогтмол уу.
- Тэртээ тэрэнгүй хийж амжихгүй байгаа өглөөний дасгалыг 15 минутын эрчимтэй алхалтаар орлуулж болно.
- Лифт танд ёстой хэрэггүй. Ердийн шатаар өгсөж уруудах нь хамгийн эвтэйхэн, үнэ төлбөргүй дасгалжуулагч болно.
- Өдөрт 7 аягаас багагүй ус эсвэл сайн чанарын ногоон цай уу. Үүндээ мөн өвсний ханд оруулж болно.
- Унтахын өмнө үсээ духнаасаа арагш чиглэлээр сойздож (болж өгвөл массажны самаар) байвал сайн.
- Өөрийгөө ямагт сайхан хүүхэн хэмээн бодож, үргэлж инээмсэглэж яв. Муу муухайг бодох зав сэтгэлдээ бүү гарга.
Тина Тернер нэгэн ярилцлагадаа:
“Миний амжилтын нууц бол би өөрийгөө ямагт сайхан хүүхэн гэж бодож явсны хүч юм гэж хэлсэн юм шүү”
Эх сурвалж: “Эмээгийн жорууд” I боть