
– Өндөр шилбэтэй аяга, хундагыг цэвэрлэхдээ шилбэнээс нь биш, харин дээхнүүр хундаган хэсгийн ёроолоос барих нь хагалж хэмхэлчихгүй байх сайн талтай.
– Хуучин хулдаасаа хаях гэсний хэрэггүй. Сайхан угаагаад гал тогооныхоо өрөөний хананд обойны оронд наачих. Цаасан обойноос хавьгүй бөх.
– Гялалзсан өнгөлөг модон эдлэл дээр толбо тогтоход их муухай харагддаг. Үүнийг арилгахын тулд ургамлын тосыг нунтаг давстай холиод дусаан 2-3 цаг байлгасны дараа хуурай, цэвэр алчуураар арчаарай.
– Хэрвээ глицеринтэй саван түрхэж байгаад хуурай нүүр гарын алчуураар сайн арчих юм бол нүдний шил амархан хөлөрч бохирдохгүй.
– Торон хөшгийг угаах усандаа жаахан сүү дусаачих юм бол өнгө нь эгээ л цоо шинэ юм шиг болно.
– Илгэн гутлыг цагаан талх юмуу, баллуураар цэвэрлэхээс гадна нашатырын спиртээр арчиж болдог.
– Жинхэнэ ба хольцтой торгыг даргар гоё байлгахын тулд угаахаар дүрж тавьсан усандаа цайны халбагаар тарган цавуу хийчих. Энэ нь цардуулаас илүү үр дүнтэй.
– Хүрэл эдлэлийг вандуйтай усанд чаначих юм бол сайхан өнгө орно. Ийм усанд эхлээд сойздоод дараа нь хуурай болтол нь арчина.