Шинэхэн ээж та нялх үрийнхээ живхийг солих гээд нэг л эвээ олж өгөхгүй байна уу?
Энэ их амархан. Зөвхөн яаралгүй хөдөлж, зарим энгийн дүрмийг мэдэхэд л хангалттай. Эхлээд живх солиход тохиромжтой, болж өгвөл хүүхэд унахаас хамгаалсан хүрээ хаалттай, бүсэлхийний хэрийн өндөртэй, найдвартай бөгөөд эвтэйхэн ширээ сонгоно. Дараа нь, бидний зөвлөгөөг дэс дараалан мөрд. Тэгвэл зорьсон ажил зовлонгүй бүтэх болно.
1. Эхлээд хүүхдээ ширээн дээр хэвтүүл, задла. Бохирдсон живхийг нь авч, түүгээр нь хонгонд наалдсан баасыг нь арч.
2. Зориулалтын, чийгтэй Pampers алчуураар хөлний арьсны нугалаануудыг арчиж, дараа нь хүүхдийнхээ хөлийг болгоомжтой өргөж байгаад угаа. Хөвгүүд болон охидын бөгсийг ялгаатай угаах ёстойг бүү мартаарай.
3. Шинэ живх хийхийн өмнө хүүхэдтэйгээ тоглож болно. Энэ нь, та хоёрын аль алинд таашаал өгөх нь дамжиггүй.
4. Шинэ живхээ, өнгөтэй зурвас нь танд ойр байхаар дэлгэж тавь. Хүүхдийн бөгсийг өргөөд живхээ доор нь дэвсээрэй.
5. Живхний дээд зах бэлхүүсний түвшинд байх ёстой. Хүүхдийн дор хунирсан эсэхийг нь шалгаарай. Хажуугийн бүслүүр, хүүхдийн гэдсэн дээрх живхнийхээ хэсгийг янзал.
6. Живхийг бүслүүрээр нь даруулан бэхлэ. Живх бэлхүүсийг эвтэйхэн ороосон, ялигүй татагдсан, бүслүүр болон хүүхдийн биений хоорондуур таны чигчий хуруу чөлөөтэй багтан орж байх ёстой. Энэ нь ялангуяа хүй нь цөглөөгүй хүүхдийн хувьд нэн чухал байдаг юм.
Нялх үрийн тань арьсанд агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг, хөдөлгөөнийг нь хорьж боогдуулдаггүй хамгийн сайн живх бол хүүхдийн хүслийг мэдэгч “Pampers” юм. Нялх хүүхдээ эрүүл жаргалтай бойжилтонд санаа тавьдаг ээж бүр түүнийг сонгодог.