Ард түмнээ доромжилсон урлаг ба доромжлуулаад байгаагаа ойлгодоггүй үзэгч

Инээснийг асуу, уйлсныг бүү асуу гэдэг. Нэг л их үнэн худлаа нь мэдэгдэхгүй инээцгээсэн хүмүүс. Монголд тийм их инээхээр, баярлахаар, хөөрцөглөхөөр зүйл болоод байна уу? Инээх нь элгэнд сайн л гэдэг. Зөв бага инээх нь элгэнд сайн л байдаг байх. Гэхдээ буруу их инээх нь нийгэмд хортой байдаг. Энэ нь нийгэмд байгаа муу муухай байдал өөрчлөгдөхгүй даамжирсанаар нийгмийн гаж үзэгдэл болон төлөвшдөг. Муу муухайгаа хараад инээж байгаа хүмүүс яаж түүнийг өөрчлөх вэ дээ.

Улс орны хөгжлийг эдийн засаг, улс төр, барилга байгууламж гэх мэт олон зүйлээр үнэлж, тодорхойлдог ч хувь хүний хөгжил нь тухай улсын хөгжлийн нэг том хэмжүүр болдог. Хувь хүний хөгжил гэдгээр тэр хүн хэдэн машинтай, хэдэн солих хувцастай, хэдэн гар утастай гэдгээсээ илүү хэр их мэдлэг боловсролтой, амьдралаа авч явах чадвар ямар вэ гэдгээр нь хэмждэг.

Ард түмний оюуны түвшин нь тухайн цаг үед хүчээ авч буй урлагийн чиглэл болон агуулгаар илэрдэг. Урлагийг Монголчууд бид мөнгө олох хэрэгсэл мэт буруу ойлгосон байна. Урлаг гэдэг бол нэг талаасаа бизнес боловч нөгөө талаасаа нийгмийн хөгжлийг илэрхийлэгч чухал нэг хэмжигдэхүүн юм. Монголчууд урлагийг бизнес гэсэн өнцгөөр нь харсаар удлаа. Бид харах өнцгөө өөрчлөх цаг нэгэнт иржээ.

Данийн зохиолч К.Андерсоны 1860-д оны үед бичсэн “Хааны шинэ өмсгөл” зохиолд Эзэн хаандаа харагддаггүй хувцас чинь их сайхан зохиж байна гэж хэлэн олны өмнө нүцгэн гардаг тухай бичсэн. Уг зохиолын хааны дүрээр тухайн үеийн язгууртнуудын шуналтай, мэдлэг боловсролгүй, харанхуй бүдүүлэг байсан тухай, хааныхаа хувцсыг зохиж буйг нь магтсан хүмүүсээр ард иргэдийн бялдууч зан нь дэндсэн тухай төлөөлүүлэн дүрсэлдэг. Уг бүтээл тухайн үедээ хувьсгалын суурь болж байсан түүхтэй.

Гэтэл өнөөгийн Монгол улс тухайн үеийн Дани улс шиг эрх баригчид нь “Шалдан”, ард түмэн нь “Хоосон” болчихсон байна.

Хадам ээж ямар буруутай гэж Монголын бүх хошин шог, жүжиг, кинонуудад муулаад байгаа юм бэ? Хадам ээжийг муу гэж хэлсээр байгаад хадам ээж болж байгаа хүмүүс би муу байх ёстой гэж ойлгон хадам ээж нар муу болоод ч байх шиг, сайн хадам ээжүүд хохироод ч байх шиг. Хөөрхий тэр хэдэн гудамжиндаа тоглож өссөн хөдөөний хүүхэд хөл хөдөлгөөн ихтэй улсын нийслэл Улаанбаатарт ирээд будилах нь аргагүй шүү дээ. Гэтэл түүнийг яагаад шоолоод байгаа юм? Шоолж байгаа хүн ч гэсэн өөрөө анх очиж үзээгүй газраа очвол будилж л таарна. Тийм байж яагаад өөрийгөө шоолж инээгээд байгаа юм?

Ард түмнийг ая тухтай, сайхан амьдруулах үүрэг, даалгавар аваад төрийн өндөр албан тушаалд гарчихаад өөрсдийнхөө төлөө юм хийгээд байгаа луйварчин хүмүүсийг муулахгүй байж яагаад амьдрах гэж ядаж буй ард түмнээ шоолж, доромжлоод байгаа юм? Бүдэрсэн хүнийг цохидоггүй гэдэг Монголчуудын сайхан уламжлал хаашаа алга болчихов? Монголд тавигдаж байгаа хошин шог, жүжгүүд гэж ард түмнээ муулаад л, доромжлоод л байх юм. Муулаад, доромжлоод байгааг нь үзэгчид нь ойлгохгүй байгаа бололтой. Эсвэл доромжлоод байгааг нь ойлгохооргүй мэдлэг боловсрол, оюуны түвшин нь тийм дор орчихсон бололтой. Яасан ч доромжлуулж ханадаггүй ард түмэн юм, яасан ч доромжилж ханадаггүй хошин шог, жүжигнүүд юм.

Яагаад Монголын ард түмнийг доромжлоод байгаа хошин шог, жүжигнүүд нь ийм олноороо удаан хугацаагаар тоглогдоод тайзнаас буухгүй байгаад байдаг юм. Яагаад гэвэл ард түмэн өөрсдийгөө доромжилж буйг ойлгохгүй үзээд байгаад л учир байна. Урлагийн яг ямар үзэгдэл дээр хүмүүс их инээж, уйлж, сэтгэл нь хөдөлж байна яг тэр инээгээд, уйлаад, сэтгэл нь хөдлөөд байгаа тэр асуудалд, нийгмийн нийгмийн хэсэгт нь хямрал нүүрэлчихсэн, хөгжил нь зогсчихсон байдаг. Яг энэ хөгжил нь зогсчихоод байгаа хэсгийг уран сайхны аргаар эмчлэх нь урлагийн хамгийн том зорилго нь байх ёстой.

Урлагийн гол зорилго бол мөнгө олох гэсэн бизнес биш. Урлагт харин улс үндэстний сайхан ирээдүй, сайн амьдралыг гарган үзүүлж ард түмэнд сайхан ирээдүйд хүрэх арга замыг уран сайхны аргаар илэрхийлэн ухаарал хайрлах явдал юм. Хүн төрөлхтний түүхэнд литератур, уран зураг, сонгодог хөгжим болон тайзны дуурь ба жүжгүүд нь бүгд л эцсийн эцэст хуурамчийн маскийг хуулж үнэнийг харуулах ба ариун нөмрөгөөр хучиж бохируудаас хайрлан хамгаалах л зорилготой байдаг.

Өөрөөр хэлбэл нүцгэн үнэнийг харуулж харин ариун, шударга зүйлсийг хамгаалж хадгалах юм. Угтаа бол урлаг нийгмийг эмчлэх үүрэгтэй багаж юм. Нийгмийн яг хаана нь өвчтэй байна гэдгийг мэдрээд түүнийгээ л эмчилж байвал урлагийг үүргээ сайн биелүүлж байна гэж дүгнэх ёстой. Урлаг ард түмнээ муулах биш харин нийгмийн хямралыг бий болгоод буй нөхдүүдийг олж илрүүлэн оновчтойгоор гарган тавьж хошин эсвэл эмгэнэлтэйгээр илэрхийлэх ёстой.

Б.Үнэ

http://tsagtur.mn/%D0%B0%D1%80%D0%B4-%D1%82%D2%AF%D0%BC%D0%BD%D1%8D%D1%8D-%D0%B4%D0%BE%D1%80%D0%BE%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%D1%81%D0%BE%D0%BD-%D1%83%D1%80%D0%BB%D0%B0%D0%B3-%D0%B1%D0%B0-%D0%B4%D0%BE%D1%80%D0%BE%D0%BC%D0%B6%D0%BB%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%B4-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%BE%D0%B9%D0%BB%D0%B3%D0%BE%D0%B4%D0%BE%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D2%AF%D0%B7%D1%8D%D0%B3%D1%87/macbook casemassage service in dubaiмгновенный займ через систему контактсекционные радиаторыуриноплазмоз


Ард түмнээ доромжилсон урлаг ба доромжлуулаад байгаагаа ойлгодоггүй үзэгч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Зайл Огноо: 19 August 2013 Reply

шал тэнэг юм

Нэр: Irgen Огноо: 19 August 2013 Reply

Ene ymar sonin ym bichdeg nuhur we >
Hoshin urlagiig oilgoj uzhiin bol ene hiigemd bolohgui bga zuilsiig hoshinoor haruuldag sh de. Bi law tegj l oilgoj uzdeg tegeed huwi hunii hugjil hoshin urlagtai ymarch hamaagui holboh ymaal olj holbo

Нэр: Bi Vne bna Огноо: 19 August 2013 Reply

Ene Б.Үнэ odoo xoshin shogiin show xiix gej bgaad shatchixsan yumuu xaashaain. Ter xoshin shogiin medremjeer xvmvvsiin xugjliig todorxoildog erin shvv dee chi bol uuruu end yum bichsen shigee yum oilgodoggvi mal bna. chi zvgeer l xachin xachin uur niitlelee bicheel shireeniixee ard gantsaaraa suuj bai za yu…

Нэр: Anonymous Огноо: 19 August 2013 Reply

Ene bol ulsiin mohol.ymar ch hodolmor baihgui erchuud ni emee esvel emegtei bolood gavyat avdag uneheer oyunii ylzral

Нэр: шударга иргэн Огноо: 19 August 2013 Reply

хошин урлаг байх ёстой зүйл. гэхдээ хэмжээ хязгаар гэж байх ёстой.. хошин урлаг нийгмийн эмзэг сэдвийг хошин байдлаар үзүүлж хүмүүст ухаарал хайрладаг урлаг гэж ойлгодог. гэтэл зарим продакшнууд хүнийг л инээлгэж хэдэн төгрөг салгаж авбал болоо гэсэн шиг шал утгагүй тоглолтуудыг олноор хийх болж байна. Би бодохдоо хошин урлаг руу хүмүүс хошуураад байгаа нь 1-р үнэ нь хямд 2-рт нийгэм стресстэй бухимдалтай байгаа болохоор л тэгэж байгаа боловуу гэж бодож байна. Сонгодог урлаг үзье гэхээр их үнэтэй байдаг… Тэгээд ч монголын маань дийлэнх хэсэг оюуны хоосролд орч байгаагийн нэг илрэл гэж бодож байна

Нэр: За зайлаа Огноо: 19 August 2013 Reply

Тэнэг тэнэг нийтлэл хийх юм

Нэр: Яагаад болохгүй гэж. Огноо: 19 August 2013 Reply

Хошин урлаг байх ёстой. Нийгмийн болох болохгүйг хошин байдлаар эвээр ойлгуулахыг зорьж байгаа ш дээ. Хадам ээжийн тухайд тэрнээс муу хүмүүс байгаа тэдгээр хүмүүс үзээд нэгийг бодох биз. Хот хөдөөгийн хүмүүст өөр өөрийн гэсэн онцлог байгаа.

Нэр: aaa Огноо: 19 August 2013 Reply

ene yag unen bichjee like

Нэр: .... Огноо: 19 August 2013 Reply

Surteshd…

Нэр: Үнээээн ҮНЭН Огноо: 19 August 2013 Reply

Үнэн шүү. Хошин Урлаг уналтанд орсон. Сонгодог урлагаа хөгжүүлэх хэрэгтэй байна аа.

Нэр: mara Огноо: 19 August 2013 Reply

Setguulchid maani hiih zuilee olj yadsan archaagui bolood bgamuu daa

Нэр: Nyamaa Огноо: 19 August 2013 Reply

Энэ нийтлэл үнэхээр онцгүй санагдлаа. Юу нь тэгж ард түмнийг доромжлоод байгаа юм бэ? энэ чин зүгээр л явган нариа шүү дээ. Хүн бүр нариан тоглоомоор нэгнийгээ явуулдагтай яг адил. тэгэхгүй бол тэгээд амьдрал чинь бөөн хөмсөгөө зангидсан хүмүүсээр үүрэх бус уу?

Нэр: asd Огноо: 19 August 2013 Reply

Odoo bur suuldee hulgai hiihees uur ajilgui bolson. ter heden nuhuduud

Нэр: d Огноо: 19 August 2013 Reply

ter hadam eej bol uneheer unen humuus huug n ohiniig n hairlasan yum chin eejiig n ch gsen hairlah btal olon niitiin setgehuid buru zuilig ugch bga n uneher buru

Нэр: mongol Огноо: 19 August 2013 Reply

oyunii hoosrold orohooroo tegdeg ym.nuguuduul n ch gesen shal maanag ym hiigeed nuguu heseg n terii n harj maanagtaad odoo bol er n humuus suirel ruugee yavj bgaa shuu

Нэр: Anonymous Огноо: 19 August 2013 Reply

yostoi utgagui yum bichjee setguulch ged bga oort chin harin yamr ch yumiig oilgoh chadwar alga yum bn ho ooriigoo ehleed hichee yadjihad shine uyiin zurgiig tawichjee

Нэр: mai shvv! Огноо: 19 August 2013 Reply

teneg yum bichhee boli ulsaa zarj idej bgaa pyatkanuudiigaa l hel za yu bolovsroogvi tvvhii setgvvlch ee

Нэр: maildag uneenuuded zoriulav Огноо: 19 August 2013 Reply

zailaa ene niitleliig hen bichdeg bnaa unen dunq har sda bnshd hoshin shog bol urlag manai uls shig ingej hun ineeldegdeg uls gej bhgui shuu busad ulsiin comedy ymar gej bodood bgaan ene setguulchiig zailuulaarai dahij iim t1 yum bicheed uzeerei urlag uls turuu holihoo bolioroo t1 ulugchin be naad setguulchdee talh ug za yu har lalruud

Нэр: Anonymous Огноо: 19 August 2013 Reply

setguulch hun iim oyuni bydgui bj bolohgui

Нэр: zailaach tehuu Огноо: 19 August 2013 Reply

MONGOLIIN XOSHIN SHOG SUULIIN UED TENEG XODOONIIXOND L ZORIULJ IX TAVIGDDAG BOLSON….. TEDNII ZAX ZEEL BOL UZEGCHID NI YALTCHGUI NUTGAA ORXIJ GARSAN XODOONIIXON L BAIGAA.

Нэр: B.Uned Огноо: 20 August 2013 Reply

Chi chin harin olon ugtei bazaad avah niitlelgui ontsgui setguulch ve.Mongolchuud durgui yumandaa yasnii durgui humuus.DUrtai bolood l udiig hurtel toglogdood jujigleed humuusiig ineelgeed stresnees ni salgaj bnashd.

Нэр: ambii asii booyoo Огноо: 9 January 2014 Reply

hoshin shog uzeed olon jil bolloo . saijirsan yum algaa.

Нэр: anu Огноо: 6 June 2014 Reply

zailaa gachin malnuud

Нэр: Zolo Огноо: 3 October 2014 Reply

Hen durtai n humuusiig ineelgej chaddag bolohnee uuruu hen negniig yaj ineelgeh boldo balai yum bichih um da

Нэр: итгэл Огноо: 19 August 2013 Reply

дэмжиж байна… нэг л их боловсролтой хүмүүс шиг томрох дуртай юмаа… энэ улс чинь муу муухай зүйлсээ хаа сайгүй ярьж хэлж шүүмжилж тэрнийхээ талаар бодож амьдарсаар байгаад галзуурах нь… хэсэгхэн ч гэсэн инээд бэлэглэж байгаа хүмүүс бол хошин урлагийнхан.. бас кино урлагийг ч гэсэн шинэ төвшинд гаргасан хүмүүс шүү…

Leave a Reply to Anonymous Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.