Өнөөдөр Филиппин дэхь хэвлэл мэдээллийн сувгууд, тус улсын ерөнхийлөгч Noynoy Aquino (52) найз бүсгүйтэй болсон тухай мэдээллээ. Одоо болтол гэрлэж амжаагүй буй Филиппиий 15 дахь удаагийн ерөнхийлөгчийн найз бүсгүй нь Солонгос бүсгүй Грэйс Ли (30) . Тэрээр 10 настайдаа аав ээжийн хамт Пилиппин улс руу цагаачилсан, Солонгос , Англи болон Пилиппинчүүдийн үндэсний хэл болсон Tagalog хэлийг цэвэр эзэмшсэн . Одоогоор бизнес эдийн засгийн чиглэлээр радио болон телевизэд хөтлөгч хийдэг. Долоон сарын өмнө Солонгос улс Филиппинд барих гэж буй цахилгаан станцын ажлын гэрээг байгуулах уулзалтыг Грэйс Ли хөтөлсөн бөгөөд тэрээр энэ үедээ 3 хэлээр уулзалтыг хөтөлж байсан нь ерөнхийлөгчийн анхаарлыг ихэд татсан байна. Анхны харцаараа Грэйс Лид дурласан ерөнхийлөгч энэ үеэс эхлэн түүнтэй хамт болзож байгаа юм байна.
/нийгэм.мн/