Үс ургаад ямар ч загваргүй болчихсон болохоор хойноо шууж боосоор нэлээд удлаа. Тэгээд ч сүүлийн үед алба, ар гэрийн ажилд дарагдаад өөрийгөө ч анзааралгүй нэлээд удчихлаа. Ингээд л яваад л байх юм бол бүүр л өөртөө итгэл алдарч, ажил төрөл маань нэг л гавихгүй байх шиг санагдаад өнөөдөр гэнэт өөртөө анхаарч, үс гэзгээ засуулж, шинэ нүүр болон биеийн тос худалдаж авахаар шийдлээ. Хамгийн эхний ээлжинд ямар үсний засалт хийлгэх талаар жаахан судалгаа хийснээсээ та бүхэнтэй хуваалцаж байна. Миний үс, нарийн ширхэгтэй буржгар гэхэд буржгар биш хэрнээ шулуун биш нэг л сэгсгэр үс л дээ. Тиймээс иймэрхүү үсний засалт зүгээр байх болов уу гэж бодлоо. Харин хаана засуулбал зүгээр вэ? Та бүхэн зөвлөөрэй 🙂