Амьдралыг хөнгөвчлөх 35 зарчим

Ажил, хичээл, гэр орон гэсээр заримдаа хоногийн 24 цаг багадаад байгаа мэт санагдах үе цөөнгүй. 8 цаг унтана, 8 цаг ажиллана, дээр нь замын бөглөө 1-2 цаг авахыг яана. Гэхдээ одооныхоосоо илүү стрессгүй, хялбар амьдрах боломж хэзээд байдаг. Хамгийн чуха мөрдлөг бол бүхнийг энгийнээр хүлээж авах.

 

1. Орой унтахын өмнө гутлаа тосолж, хувцсаа индүүдэж тавиад, буцалгагчиндаа ус хийж бэлтгэ.
2. Өглөөнөөс эхлээд инээмсэглэж яв. Тэгэх тусам хүмүүс чамд эелдэг хандахыг мэдэрнэ.
3. Тааламжгүй хүмүүсээс улаан цайм булт.
4. Гэрт гарсан эвдэрл гэмтлийг цаг алдалгүй засуулж бай. Засуулах зав алга гээд яваад байвал тэр жижигхэн эвдрэл чинь таниас засуулахаасаа 100 дахин их цагийг хороох болно.
5. Байнга цэмцгэр байна гэвэл, дэндүү их хүч, цаг авах болно. Харин үүний оронд авсан юмаа байранд нь тавьж сураад, долоо хоногт нэг удаа цэвэрлэгээ хийж бай.
6. Болж өгвөл цайвар өнгийн тавилга аваарай. Байнга тоос харагдаж бачимдуулахгүй.
7. Уншсан сонин сэтгүүлээ бусдад бушуухан өг. Онцгой таалагдсан сэдвүүдийг хайчилж ав. Гэртээ цаас бүү хураа.
8. Машин, гэр, ажлын түлхүүрээ заавал хувилж ав. Нэг дор бүү хадгал.
9. Хүмүүсээс тусламж хүсэхдээ гарамгай бол. Ичих хэрэггүй.
10. Том төлөвлөгөө гаргачихаад, нэг дор хийнэ гээд цаг хүлээх хэрэггүй. Бага багаар амжуулж сур.
11. Үүнийг маргааш гэж бүү хойшлуул. Өнөөдрийн юм байтугай, нөгөөдөр хийх юмаа ч энэ өдөр хийх гэж чармай.
12. Үгүй гэж хэлж сур. Дандаа зөвшөөрөөд байвал хүмүүс чиний эрх ашгийг бодохоо болино.
13. Хийж чадахгүй ч байж магадгүй юмаа хэзээ ч бүү амла.
14. Ямар нэг газар луу гарахаасаа өмнө утсаар ярьж, уулзах хүн чинь байгаа эсэхийг баталгаажуулж бай. Заримдаа хоосон хаалга мөргөөд буцах тохолдол байдаг шүү дээ.
15. Хамгийн чухал зүйлдээ түрүүлж мөнгө зарцуулж сур.
16. Aшигтай, хэрэгтэй хүмүүс болон албан газрын утасны дугаарыг тэр дор нь тэмдэглэж ав.
17. Хааяа детектив зохиол уншиж бай. Хэдий ач холбогдол багатай ч, чи бүхнийг мартаж, зөвхөн зохиолдоо орж амрах болно. Нөгөө талаар тэр зохиолын үйл явдлын дэргэд чиний багахан асуудал юу ч биш мэт санагдана.
18. Яаралтай, онцын шаардлагагүй бол өр тавьж болохгүй.
19. Бие барьсан, шахуу, урж холгосон гутал хувцас бүү өмс. Нерв, эрүүл мэнд хоёр чинь сайхан харагдахаас чухал. 20. Үе үе шүүгээндээ цэвэрлэгээ хийж, өмсөлгүй удсан хувцсаа засварлах юмуу зайлуулж бай.
21. Өөртөө яг таарсан хувцас л ав. Гоё загвартай гээд мөрөөрөө томдсон, юмуу сугаараа барьсан цамц авч болохгүй.
22. Эхнээсээ таргалахгүй байхын тулд хүчээ дайчил. Нэгэнт мяраалсан хойно турах гэж оролдох нь бүр хэцүү.
23. Эмчид очвол ичиж зоволгүй бүх үнэнээ ярь.
24. Хувийн багахан нөөцтэй бол. Түүнийгээ дараа нь тааралдах хорхой хүрмээр тансаг хувцас, будаг шунхад зориулана гэж тооцоол.
25. Бусдын дутагдлыг засах гэж хэзээ ч бүү оролд. Эсвэл хүлээн зөвшөөр, эсвэл анхнаасаа дутагдалагүй хүний эрэлд гар.
26. Муу зүүд, зөн, зурхайг мартаж, зөвхөн сайнд нь итгэ. Тэгэхэд л болно.
27. Санаад байвал ганц удаа ч болов нэр төр мэтийг мартаад, хайртай хүн рүү утасдаж сэтгэл өргөх хөгжилтэй юм ярь. Тэр ч бас баярлана.
28. Ойлгоогүй юм уу сонсоогүй зүйлээ лавлаж асуухаас бүү ич. Хорвоо ихэнхдээ “ичих нүүргүй” хүмүүсийн талд зогсдог. Гэхдээ ёс журамтай байхаа ч бас бүү март.
29. Жижиг сажиг, хоёрын хооронд юман дээр бүү худлаа ярь. Үнэнээ хэллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхгүй бол, дараа нь тэр тухай яриа гарах болгонд чи зохиож ярих хэрэгтэй болно.
30. Юм хийгээд ядрах нь, юу ч хийхгүй байснаас хамаагүй дээр гэж өөртөө байнга сануул.
31. Ямар нэг зүйлийг яавал хийх боломжгүйг биш, яавал хийх боломжтойг судлаарай.
32. Гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Танд урам зориг өгч, өөртөө итгэлтэй байдлыг чинь нэмэгдүүлэхүйц байлга.
33. Хүмүүсийг хайрла. Хүмүүсийн хайртай хүн нь бай.
34. Бусад хүмүүс чамаас ялгаатай байх эрхтэй гэдгийг үргэлж сана. Буруутгаж буруушаахын оронд зүгээр л тэр хүнийг тайван байлга.
35. Хэзээ ямагт эелдэг бай.

Та дээрх жагсаалтаас хэдийг нь биелүүлдэг вэ? Хэрэв 20-оос дээшийг мөрдөж хэвшсэг бол танд баяр хүргэе. Тийм биш байсан ч одооноос хэрэгжүүлж эхлэхэд оройтохгүй шүү дээ. Мөн үүн дээр нэмэрлэх, жижиг хирнээ амьдралыг амар хялбар болгох санаанууд байвал бичээрэй.

Өнөөдрийг, маргаашийг, нөгөөдрийг ч бас амар хялбар, жаргалтай өнгөрөөгөөрэй!

Эх сурвалж: Гоолингоо.мн-Шарлотте

эффективное продвижение поисковая оптимизация сайтараскруткаaracer.mobiпрограммы для взлома сайтов скачать бесплатноapple чехолкакой банк дает кредит на открытие бизнесаdescargar juego bingo gratis para tvbest escorts in dubaicasino sitesiwilliam hill app androidгорящие путевки в турцию на май 2015дизайн ванных комнатбесплатная виртуальная кредиткапомошник при подъеме на килиманджаросафари по африкевосхождение на килиманджарудам деньги в долг липецктуры на килиманджаро lemoshoуправление репутацией в сети интернетук украины 2012практическая онкологияtranslate japanese websiterussian translaитальянские магазины в москвесовременные деревянный домпродвижение сайта в красноярскеlingerie sexi femme


Амьдралыг хөнгөвчлөх 35 зарчим
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.