Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 22/

banner1Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 22, Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 1. Бархасвад гараг.  Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Суудал Гал. Наран өглөөний 05:56 цагт мандаж, 19:55 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад  өнгө зүс доройтно  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Идэвхтэй өдөр. Хамтын ажиллагаа шаардсан үйл ажиллагаа багын тань хичээл зүтгэл сайхан үргэпжилнэ. Эргэн тойронд байгаа хүмүүс саад болохоосоо илүү танд туслах болно. Өнөөдөр олон матруудын мэргэжлиин ур чадвар авъяас билэг үнэлэгдэнэ. Таны хүчин чадал ялангуяа бүтээмж үнэхээр таны багаж зэвсэг болно. Та яг одоо эд зүйлсээс илүү нөхөрлөлөө үнэлнэ. Хэдий тийм боловч та найздаа асуудал тарьсных нь төлөө хүчээ шавхан байж цуглуулсан мөнгөө зээлэх нь тийм ч ухаалаг зүйл биш.

Хумх (1/20-2/18)   

Анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Хумхын ордныхон энэ өдөр хийж буй зүйлдээ анхаарлаа сайн төвлөрүүлж, нарийн хурц ухаан гаргах хэрэгтэй болно. Оюун ухаанлаг байдлаа хадгалж чадсанаар та энэ хүнд өдрийг өөрийн аргандаа оруулж чадна. Бизнөсийн үйл ажиллагаагаа сайн төлөвлөн хийх нь зүйтэй. Хэрэв тэгэхгүй бол хөрөнгө мөнгө хог хаягдал мэт болно.

Загас (2/19-3/20)

Тааламжтай өдөр. Загасныханы хувийн амьдрал нь урам өгсөн эерэг хандлагатайгаар үргэлжлэх болно. Та энгийн үеийнхээс илүү мөрөөдөмтгий байх үедээ өөрийн хөлөө газар дээр бат бөх суурил. Та өөрийн хичээмтгий чанараараа өөрийгөө гайхашруулах болно. Өөрийн айдастайгаа учрахаасаа бүү ай. Та яагаад тэднээс айдаг байсан юм бол гэж бодоод л айдас таныг орхин алга болно. Энэ үед таны өөртөө итгэх байдал алдар нэр тань өсөх болно. Дэлгүүр хэсэхдээ баяртай бай. Өөрийн өгөх бэлгэндээ сонгосoн хэв маягаа хандуул.

Хонь (3/21-4/19) 

Эрч хүч буурна. Бие тийм ч сайнгүй. Гэмтэл авах магадлалтай. Биеийн хүчний ачаалалаа багасга. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай. Сайн нойрсож ав. Хоолны дэглэм мөрд. Тэгвэл таны эрүүл мэндэд асуудал гарахгүй. Үнэ бүхий бүрэн амралт, байгаль дээрх тайван амралт танд зориг хатуу байдлыг буцааж авчирна. Мөнгөний гачигдал таныг нерэвтүүлнэ, гэхдээ сэтгэл зовних хэрэггүй.

Үхэр (4/20-5/20)
Тэвчээр шаардсан өдөр. Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Од эрхсийн таагүй байрлал танд сөрөг нөлөе үзүүлж та бусадтай эвгүй харьцаж болзошгүй байна. Хэдийгээр энэ нь таны үнэн дүр төрх биш ч гэлээ өнөөдөр та бусдад буруугаар ойлгогдох нь бололтой. Тиймээс бусдад ширүүн үг хэлэх гомдоох ёжлох зэргээс зайлсхийхийг хичээ. Таны тэсвэр тэвчээрийг хязгаарт хүргэж мэдэх үгс чихэнд дуулдана.

Хамтатгах (5/21-6/21)   

Бэрхшээлтэй өдөр. Таны жүжиглэх авъяас өөрийг тань гайхшруулах болно. Оюун санааны төгс байдалд хүрэхийг эрмэлзэхгүй байх нь таны бүтээлч байдалд саад болно. Романтик хандлага нь бодит зүйлсээс таныг холдуулж байна. Мэдээж бусдаар удирдуулах нь танд хялбар санагдаж болох юм. Компаны үйл ажиллагаа хазайх хандлагатай учир компаныхаа болон өөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хамтарсан төсөлд ажиллахдаа хувь нийлүүлсэн хамтран ажиллагчидтайгаа харилцаа муудна. Асуудлууд янз бүрийн байдлаас шалтгаалах ч гэрээ хийх боломжгүй байна. Хэдэн өдрийн завсарлага авч болно шүү дээ.

Мэлхий  (6/22-7/22)

Өөрөө өөртөө анхаарал хандуулах өдөр. Таны талаарх бусад хүмүүсийн санааг мэдэх нь таныг тавгүй болгох болно. Ажил дээрээ сонссон зүйлсдээ илүү их анхаарлаа хандуул. Гэхдээ бусдын жишээ болгож ярьсан зүйлийг өөр дээрээ тусгаж авах нь ухаалаг зүйл биш. Удирдах албан тушаалтантайгаа санал нийлэхгүй байх боловч өөрийн санааг өөртөө хадгалсан нь дээр. Үгүй бол бусад хүмүүсийн өмнө эвгүй байдалд орох болно. Ажилдаа тэргүүлэгч байхыг хүсвэл системийн дагуу ажил. Албан тушаал ахиж эрх мэдлээ нэмэгдүүлсний дараа та хүссэн өөрчлөлтөө хийж чадна. Бизнесийн гэрээ хэлцэлд тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийн тулд та хурц ухаантай байх

Арслан (7/23-8/22)

Романтик өдөр. Агаар мандал мөрөөдөл, хайраар дүүрнэ. Од гаригуудын холбоо дүрслэх урлаг, хөгжим ба уран бүтээл, туурвихаар суралцаж байгаа хүмүүст амжилт гаргахад нь туслана. Гэхдээ товч бөгөөд тодорхой байхыг хичээ. Мессеж бичих юм уу ресторанд захиалга өгөх ойр дотны ба хайртай хүмүүстээ цэцгийн баглаа явуулах зэрэгт буруу мэдээлэл, будлиан гарч болзошгүй тул бэлэн бай. Хэрэв та хоёулханаа хооллохоос илүү сэргээгч зүйл хайж байгаа бол балет, театр, цирк эсвэл өөр нэгэн амьд тоглолтыг сонговол таатай байх болно.

Охин (8/23-9/22)   

Тэвчээргүй өдөр. Өөрийн ажил хэрэгтээ ихээр найдах нэг хэрэг боловч найз нөхөд гэр бүлдээ түүнийг тулгавал ганцаараа хоцорч магадгүй. Харилцаанд тулгарч буй асуудлууд хайртын тань хардалтаас үүсч байж мэднэ. Цагийг ганцаараа өнгөрүүлж дуртай зүйлээ хий. Хайртад тань зөвхөн зарим нэгэн баталгаа хэрэгтэй ба дотно харьцаагаа сэргээхэд хэдэн өдөр хамт байхаар шийдэж магадгүй. Өвөрмөц газрыг сонгож аль алинд нь сайнаар нөлөөлөхөөр амар.

Жинлүүр (9/23-10/22)

Төвөгтэй гэрээ хэлэлцээр харилцаа холбоо тогтооход голлон оролцоход тийм ч сайн өдөр биш. Таны оюун ухаан сарниж бэрхшээл тулгарах ба хамтын хүчин чармайлт таны сэтгэхүйг цэгцтэй, хурц байлгана. Хайртай хүндээ тоогдохгүй байгаа ганц бие жинлүүрүүд гэр орондоо хүйтэн хөндий харьцаатай байна. Эрхэм хүмүүс тань таныг анхаарлаа хандуулахыг шаардана. Тиймээс хайртай хүмүүсдээ халамжийн үг хэл. Сэтгэлд нийцсэн аятайхан газар хусууд цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, сайн ойлголцолд хүрч чадвал одооноос тэдний харилцаа сайхан болно.

Хилэнц (10/23-11/21)   

Царцмал өдөр. Хувийн амьдрал сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна. Харин чухал ажил хэрэг эсвэл гэнэтийн мэдээ хайр дурлалын талаар хэсэг хугацаанд мартахад хүргэнэ. Оройг ганцаар өнгөрөөхийг хичээ. Нам гүм орчин танд бодож бясалгахад тус болно. Энэ өдөр зүүдэлсэн зүүд зөнтэй байна.

Нум (11/22-12/21)

Таатай өдөр. Өнөөдөр бүгдийг шинээр эхлэхэд хамгийн тохиромжтой өдөр. Хүсч мөрөөдөж байсан ажилдаа орохоор өргөдөл гарга эсвэл албан тушаал ахих илүү өндөр цалин хөлс болон сайн ажлын нөхцөл шаардлагатай талаар даргадаа мэдэгд. Та хичээл зүтгэл гарган оролдоод үзвэл хариуд нь танд тохиолдох зүйлс таныг гайхшируулах болно. Сэргэлэн овсгоотой бай. Гаргасан санаагаа хэрэгжүүлж эхлэн хойш нь тавьсан ажлуудаа хийж эхэл. Ах, эгч эсвэл дүүд тань таны анхаарал халамж хэрэгтэй байна.

аквалоо ценаdubai escorts ukдам деньги в долг частное лицопродвижение сайта в блогах


Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 22/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.