Цалингийн зээл аваад явсан ч мөнгөн медальтай ирлээ

-Юуны өмнө танд баяр хүргэе. Олимпод эх орноо төлөөлөн оролцоод мөнгөн медаль хүртэж, Монгол Улсынхаа төрийн далбааг Турин хотын тэнгэрт намируулаад ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

-Баярлалаа. Дэлхийн мастеруудын олимпийн найм дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Миний оролцсон өрсөлдсөн 40-49 насны эрэгтэй мастеруудын 5000 метрийн марафон гүйлтийн төрөлд 28 орны шилдгүүд өрсөлдсөн.

-Дэлхий нийтээрээ хөнгөн атлетикийн спорт, тэр дундаа гүйлтийн спортыг олимпийн анхны төрлүүдийн нэг гэдэг. Та энэ спортоор хэдийнээс эхэлж хичээллэсэн бэ?

-Би 30 гаруй жил хичээллэж байна. Анх 1984 онд хөнгөн атлетикийн улсын аваргад орж, марафон гүйлтийн төрөлд түрүүлж анхны алтан медалиа хүртэж байлаа. Дараа жил нь 1985 онд улсын аваргын 5000 метрийн марафон гүйлтийн төрөл мөнгө, 10 мянган метрт нь алтан медаль, 1986 онд 3000 метр, 5000 метрт хос алтан медаль хүртэж байсан. Тэр цагаас хойш улсынхаа аваргад тасралтгүй оролцож, амжилтын буухиагаа таслаагүй байна.

-Та эх орондоо үнэхээр шилдэг нь байж, бахдам амжилт үзүүлжээ. Харин тив, дэлхийн хэмжээний тэмцээнд ямар амжилт гаргаж байв?

-Анх 2008 онд Тайландад зохион байгуулагдсан Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тэр миний хувьд олон улсын чанартай анхны тэмцээн байсан. Энэ тэмцээнд амжилттай оролцон 1500 метр болон 5000 метрт алтан медаль хүртсэн. Азийн аваргаас хос алт авчихаад спортын анхны "А" үсэг заалгасан эрдэмтэн багш нартаа хязгааргүй их баярлаж байсан минь саяхан санагдана. Дараа нь 2010 онд Малайз улсад болсон Азийн аваргаас 1500 метрт мөнгө, 5000 метрийн зайд алт, 10 мянган метрт хүрэл медаль, 2012 оны Азийн мастеруудын аваргаас 1500, 5000, 10000 метр тус бүрт алт, 4*400 мерт-т хүрэл медаль хүртэж байна.

-Таны гаргасан амжилтуудаас харахад Монголын хөнгөн атлетикийн ахмад тамирчид тив, дэлхийд өндөр амжилт үзүүлдэг нь харагдаж байна. Манай улс спортын яамтай болсон. Ингэснээр ахмад тамирчдад үзүүлэх төрөл бүрийн тэтгэлэг, хөнгөлөлт байна уу. Тэмцээнд оролцох зардал, мөнгөө хаанаас олдог вэ?

-Бид өөрсдийн хүсэл, зорилгын дагуу тэмцээн, уралдаанд оролцдог. Дэлхийн түвшинд өрсөлдье, эх орныхоо нэрийг өндөрт өргөе гэж. Түүндээ хүрэхийг их хичээдэг. Дэмждэг олон сайхан улс бий. Гэхдээ Итали улсад болсон энэ удаагийн олимпийн тоглолтод хувийн зардлаараа явсан. Цалингийн зээл аваад. Ер нь дэлхийн мастеруудын болон олимпийн төрлийн тзмцээнийг Засгийн газрын урамшуулалтай болгочих юм бол Монголын ахмад тамирчид өшөө илүү амжилт үзүүлэх бүрэн боломжтой гэж би боддог.

-Юутай ч цалингийн зээл аваад явсан тэмцээндээ та амжилттай оролцож, мөнгөн медальтай ирлээ. Одоо ямар тэмцээнүүд таныг хүлээж байна вэ?

-Бразил улсад ирэх аравдугаар сард болох 2013 оны мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бодолтой байгаа. Энэ тэмцээнд бэлтгэл сургуулилалтаа сайн базаагаад төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлчих юмсан гэж их бодож байна. Ер нь спорт, гүйлт гэдэг бол хүний эрүүл амьдрах нэг үндэс шүү дээ. Хүүхэд, залуучууддаа хөнгөн атлетикийн спортоор хичээллээрэй гэж захимаар байна.

Б.ЦОЛМОНБАЯР

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН

аквалоо отдыхescorts dubaiденьги до зарплаты на карту сбербанкаяндекс слова


Цалингийн зээл аваад явсан ч мөнгөн медальтай ирлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 22 August 2013 Reply

Энэ давуу талыг нь ашиглаад интернэтээр мөнгө олох аргуудаас илүү баталгаатай ажил хийж нэмэлт орлого олооч ээ гэж би бусдыг уриалаад байгаа юм. Миний санал, зарыг олон хүн хүлээн авч энэ ажлыг өөрсдийн ажлын хажуугаар хийж боломжийн орлого олж эхлээд байна.
Тэд үүндээ сэтгэл ханамжтай байхаас гадна илүү урамшин их л сонирхолтой, эрч хүчтэйгээр ажиллаж байгаа. Хэн илүү сэтгэж, сайн ажиллана түүний ашиг орлого нэмэгдэж байдаг зарчим дээр маркетингийн системээ боловсруулсан болохоор хийсэн ажил болгон дээр чинь яг тэр дороо чиний дансанд цалин орж ирж байдаг урамшууллын шударга зарчимтай.
Дансандаа орж ирсэн цалингаа хянах, шууд гар дээрээ бусдын оролцоогүйгээр бэлнээр татаж авах боломж нь бусдыг урамшуулж, цааш ажиллуулах гол хүчин зүйл болж байдаг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 94448429 утсаар холбогдох буюу amore_ts4@yahoo.com руу бичээрэй. Амжилт хүсъе.

Нэр: ҮНЭНБАТ.Р Огноо: 22 August 2013 Reply

БАЯР ХҮРГЭЖ,АМЖИЛТ ХҮСЬЕ.

Нэр: Энхсоргог Огноо: 22 August 2013 Reply

Баяр хүргэе багшаа амжилт хүсье

Нэр: а Огноо: 22 August 2013 Reply

Хөнгөн атлетик маш сайхан спорт шүү. Танд улам их амжилт хүсье.

Нэр: shavi Огноо: 6 November 2013 Reply

dund surguuliin biyiin tamiriin bagsh maani baina. ih sain mundag bagsh shuu. bayar hurgej, amjilt husey.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.