ТААЛАГДСАН ЗАЛУУТАЙГАА ЯРИА ӨДӨХ АРГУУД

new-dating-rules-main1. Түүнтэй харц тулгараад инээмсэглэ

Дараагийн удаа таалагдсан залуутайгаа таарахдаа харц тулгараад инээмсэглэ. Ойролцоогоор гурван секунд харахад хангалттай. Хэрвээ боломжтой бол бага зэрэг ичсэн төрх гаргаад өг. Хэрвээ тэр залуу сонирхож байвал чам руу инээмсэглэнэ, магадгүй яриа өдөх гэж оролдох байх.

2. Түүнээс бал, үзэг гэх мэт бичих зүйл асуу

Зүгээр л жижигхэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд түүн рүү хараад, томхон шиг инээмсэглэл нүүрэндээ наагаад бал эсвэл үзэг асуучих. Тэрэнд бараг л байгаа даа, дээрээс нь чамаас харамлахгүй нь мэдээж. Тэгээд хурдхан нэг үг тэмдэглэж аваад буцаагаад өг. “Их баярлалаа, намайг үнэхээр аварлаа” гээд бага зэрэг хошигно. Хэрвээ цаадах чинь сонирхож байвал чамтай яриагаа үргэлжлүүлэх гэж оролдоно. Харин олигтой юм ярилгүй “зүгээр” гээд өнгөрвөл тэрэнд сайхан царайнаас өөр зүйл алга даа. Сэргэлэн биш л байна гэсэн үг.

3. Цаг асуу

Хуучны аргуудын нэг: “утасныхаа цагийг тааруулах гэсэн юм” гээд асууж болно. Хэрвээ бугуйн цаг зүүж байвал түүнийг “хөөрхөн цаг” байна гээд магтаад өгвөл түүнд чамтай яриа өрнүүлэх шалтгаан болж өгнө.

4. Хувцаслалтыг нь онцол

Хэрвээ тэр чамд таалагддаг хувцас өмссөн байвал энэ яриа өрнүүлэх боломж шүү. Түүнд гоё хувцасласан байна гэж хэлэх хэрэгтэй – гэхдээ нарийвчилж хэлбэл өөрийгөө хувцаслалтын талаар дажгүй мэдлэгтэй гэдгээ харуулна. Хамгийн гол нь сэтгэлээсээ хэлээрэй, хуурамч байх хэрэггүй.

5. Хөгжмийн талаар асуу

Энэ нөхцөлд янз бүрээр асууж болно. Та хоёр ямар нэгэн газар нэг хөгжим сонсож байвал: хэрвээ чи тэр дууг мэдэхгүй бол түүнээс асууж болно, харин чиний дуртай дуу явж байвал “Би энэ дуунд үнэхээр дуртай, чи өмнө нь сонсож байсан уу?” гэх мэт.

6. Найзынхаа талаар асуу

Хэрвээ тэр найзын чинь найз бол түүний талаар асуулт асууж яриагаа эхлүүлж болно. Хариултыг нь мэдэж байгаа ч зарим нэг асуултыг мэдэн будлиж асуухад зүгээр шүү. Дуртай зүйлээ асуух хэрэгтэй

7. Зам асуу

Нэг удаа зориг гаргаад түүнээс зүг чиг эсвэл ямар нэг газар хаана байдаг талаар асуухад чамайг цаадах чинь хазахгүй. Тэр чамд асуусан газрыг чинь зааж өгөхдөө баяртай байх болно, магадгүй хүргээд өгчих ч юм билүү. Хэрвээ тэгж чадвал чамд баяр хүргэе.

8. Аль нь сайн болохыг асуу

Хоолны газар, кафе, кофе шоп – д хэрэглэх арга. Идэж уух юмнуудаас алийг нь сонговол зүгээр болохыг асууж болох юм. Мөн түүний идэж байгаа зүйлийг нь асуугаад, амттай харагдаж байна гээд хэлээд үз.

9. Түүний уншиж байгаа номын талаар асуу

Хуучны гэхдээ үр дүнтэй аргуудын нэг шүү. Хэрвээ чиний мэддэг ном байвал санал бодлоо солилцох сайхан боломж – мөн зохиолчийнх нь бусад номын талаар ярилцаж болох юм. Хэрвээ чиний мэдэхгүй ном байвал юуны тухай ном болохыг нь битгий асуугаарай. Яагаад гэвэл хариулахад бага зэрэг төвөгтэй байдаг.

 

За иймэрхүү байдлаар яриа эхлүүлэх маш олон аргууд бий. Олон юм тунгааж бодолгүй зүгээр л жижигхэн зүйл дээрээс дөрөөлөөд яриа эхлүүлж болно. Үр дүнгийн талаар бодох хэрэггүй – бодох тусам чи түүнтэй яриа өрнүүлэхээс айна. Харин чиний хувьд өмнө нь ямар аргуудыг хэрэглэж байсан бэ? Тэр талаараа саналаа хуваалцаарай.

iphone 4 бамперdubai tantraактуальность кредитования малого и среднего бизнесаконвекторы отопления водяные цена


ТААЛАГДСАН ЗАЛУУТАЙГАА ЯРИА ӨДӨХ АРГУУД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.