Хөх хот бол ӨМӨЗО-ны нийслэл, 4 дүүрэг, 4 шянь, 1 хошуу, 1 төрийн зэрэглэлийн эдийн засаг технологийн нээлтэй хөгжүүлэх бүстэй. Ерөнхий талбай нь 17 мянган км.кв, 2 сая 867 мянган хүнтэй, үүнд эмэгтэй 1 сая 404 мянга байна. Монгол үндэстнээр гол болгож, хятад, хотон, маньж, солонгос, дагуур, эвэнх зэрэг 36 үндэстний иргэд оршин амьдарч байдаг Хятадын түүх соёлын нэрт хот, “Хятадын сүүний нутаг”, бүх Хятадын үндэстнүүдийн бүлгэмдэл давшилын үлгэр жишээ хот, Хятадын шилдэг жуулчлалын хот, Хятадын ойн хот хэмээх сайхан алдартай юм.
Өнөөдөр, Хөх хот нь хамгийн сайхан улирлараа холын эрхэм зочидоо хүлээж авлаа, би Хөх хотын эмэгтэйчүүдийн холбоог төлөөлж та нарыг гал халуун сэтгэлээрээ хүлээн авч байгаагаа илэрхийлэе.
Хөх хотын эмэгтэйчүүдийн холбоо нь иргэдийн амьжиргааг баталж сайжруулахаар зорилтоо болгож, хот хөдөөгийн эмэгтэйчүүдийн мөн чанарыг дээшлүүлж, ажил үйлс эрхлэн өөр биеийн өртөө илрүүлэхэд нь тусалж байгаа. Сүүлийн жилүүдэд хотын эмэгтэйчүүдийн холбоо нь голдуу дараах хэдэн талын ажлыг гүйцэтгэсэн:
Нэг. Боловсролыг эрчтэй ухуулж, эмэгтэйчүүдийг удирдан дагуулж ажил үйлс сонгон эрхлэх зөв ойлголтой болгосон.
Бүх шатны эмэгтэйчүүдийн холбоо нь ухуулах, мэргэжил дээшлүүлэх, лекц унших, мэдлэгийн уралдаан зэрэг олон арга хэлбэрээр өргөн олон эмэгтэйчүүдийг “Өөрийгөө хүндэтгэж, өөртөө итгэлтэй, бие даасан, мунтаг” болоход нь тусалж байгаа, мөн ажил үйлс сонгон эрхлэх зөв ойлголтой болж, ултай суурьтай өөрөөсөө эхэлж, бага ажилаас эхлүүлэн шуурхай ажиллаж, өөрсдөө ажил үйлс эрхлэх танилтаа улам дээшлүүлж, итгэл зоригоо хөвчлөн өөрийгөө ялж чадвартан болоход нь тусалж байна.
Хоёр. Уран чадварын мэргэжил дээшлүүлэх ажлаар өргөн олон эмэгтэйчүүдийн өөрсдөө ажил үйлс эрхлэх чадварыг нь дээшлүүлж байна.
Бүх шатны эмэгтэй удирдлага нар хөдөө орон нутагт очиж, ажлын байраа алдсан хүмүүс, техникийн онцгой чадвар, сонирходог ажлын байр, мэргэжил дээшлүүлэх шаардлага зэрэгт судалгаа хийж, хамаатай байгуулга нэгжтэй хамтран үсчин, гоо сайхн, оёдол, компютэр ашиглах, асрагч, зөөгч зэрэг талаар хэсэг бүлэг хүмүүст мэргэжил дээшлүүлжээ. Сүүлийн жилүүдэд бүх төрлийн мэргэжил дээшлүүлэх ангийг 500 гаруй удаа эрхэлж 20 мянга гаруй хүмүүст үйлчлэв.
Гурав. Төслийн бэл мөнгийг ашиглан эмэгтэйчүүдэд туслан ажил үйлс эрхлэх ахицыг нь түргэтгэв.
Бид төслийн бэл мөнгийг чармайн ашиглаж, эмэгтэйчүүдэд туслан ажил үйлс эрхэлж амьдрал үйлдвэрлэлээ сайжруулахад нь боломж хангав. 2001-2007 оны хооронд хотын эмэгтэйчүүдийн холбоо нь “Эх газрын хайр• ээж худаг” төслийг ашиглан хотын эргэн тойрны ус тутагдаж байгаа бүсэд борооны усыг хадгалах 683 худаг малтаж, төвлөрүүлэн ус хангах 9 барилга байгуулж, 1936 өрхийн амьдрал үйлдвэрлэлд үр дүнтэй тусалжээ. “Шянган эх улсынхаа элгэнд буцаж, ядууг туслах төсөл”-ийг ашиглан 2258 бүсгүйд гахай, тахиа, үнээ тэжээх, төмс тарих, хүлэмжинд хүнсний ногоо тарих зэрэг ажил үйлст нь тусалжээ. “Мэйлинькай нэрт эмэгтэйчүүдийн ажил үйлс эрхлэх төсөл”-ийн бэл мөнгийг ашиглан, бага зэргийн хүүгүй зээл өгөр хэлбэрээр манай хотын ажил үйлс эрхлэж байгаа эмэгтэйчүүдэд тусалж угаалгын газар, хувцас хийх, гэр бүлийн үйчилгээний компань зэрэг арван жижиг аж ахуйн нэгжийг хөгжүүлж томруулжээ.
Сүүлийн жилүүдэд хотын эмэгтэйчүүдийн холбоо нь ажил үйлс эрхэлсэн эмэгтэй баатарчуудын дунд “Нэрт багшын гараас өндөр боловсролтой шавь” хэмээх үйл ажиллагаа зохион байгуулж, ажил үйлс нь зохих цар хүрээтэй болсон, туршлагатай багшын удирдан дагуулалт, бэл мөнгөний туслалцаатайгаар ажлын байранд гарч, нөхцөл боломжтой нь жижиг аж ахуйн нэгж байгуулж, улам олон хүмүүст ажлын байр хангав. Гурван жилийн турш манай хот нь багш шавийн барилдлагатай зуун хосыг бүрдүүлж, мянга гаруй бүсгүйчүүдэд ажлын байр хангасан байна.
Дөрөв. Үлгэр жишээг хүмүүжүүлж, бүсгүйчүүдийн ажил үйлс эрхлэх идэвхижлийг дайчлав.
Олон жилийн турш “Ажил үйлс эрхэлсэн зуун бүсгүй од”, “Соёл, техникийг хослуулан сурч, амжилт бүтэмж, хувь нэмрийг хослуулан мөцөөрөхсөн” эмэгтэй чадвартан, “Арван салбарын зуун од”, “Эмэгтэй баатар гавъя байгуулсан” үлгэр жишээг шалгаруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, бүх хотын эмэгтэйчүүдийн дунд нийтлэг жишээг шууж, үлгэр жишээний үүргийг гүйцэтгэв. Хөдөө тосгоны эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан Соёл, техникийг хослуулан сурч, амжилт бүтэмж, хувь нэмрийг хослуулан мөцөөрөхсөн” үйл ажиллагаагаар 293 үлгэр жишээ баг, эмэгтэй чадвартан болон тэргүүний ажилтан 1785 шалгарчээ. Хот балгасны эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан “Эмэгтэй баатар гавъя байгуулсан” үйл ажиллагаагаар эмэгтэй баатар жишээ, эмэгтэй чадвартан 1208, тэргүүний хамт олон 1353 шалгарчээ. Энэхүү тэргүүний хамт олны үлгэр жишээ үзүүлэх хүчин нь өргөн олон эмэгтэйчүүдийг удирдан дагуулж эдийн засаг, нийгэмийн хөгжилтэнд оролцож, гавъя зүтгэл үзүүлэхэд нь боломж хангажээ.
Ийнхүү цуцалтгүй чармайлтаар дамжин манай хотын эмэгтэйчүүдийн ажил үйлс эрхлэх, ажлын байранд гарах ажил маш сайн амжилтанд хүрч, эмэгтэйчүүдийн мөн чанар болон байр суурь дээшилж, нийгэм ашиг тус хүртсэн төдийгүй эмэгтэйчүүд ч ашиг тус хүртсэн хос үр дүнд хүрсэн байна.
www.solongo.net.cn |
Найруулагч: Арвинтал |