Загварын тухай 10 дүрэм

lindex-summer-20121. Таны хувцас болгон шинэ загварынх байх албагүй.
2. Хэрэв та насанд минь тохирохгүй болов уу гэж эргэлзвэл ямар ч сайхан харагдсан өмсөх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хэрэв өмсвөл тухайн өдөртөө л өөртөө итгэлгүй байх болно.
3. Харин та 40 гарсан ч богино банзал өмсөх дуртай бол үүнээсээ татгалзах хэрэггүй. Таныг залуу харагдуулна. Хэрэв та 20 дөнгөж шүргэж яваа залуухан бүсгүй ч урт банзал өмсөх дуртай бол мөн л дураараа өмсч болно. Хамгийн гол нь энэ хувцас танд өмсөхөд эвтэйхэн байх хэрэгтэй.
4. Хар өнгийн костюм ямагт үнэтэй бөгөөд стильтэй харагдуулдаг.
5. Хэрэв та халаасандаа багахан хэмжээний мөнгөтэй дэлгүүр хэсэх гэж буй бол хойшлуулсан нь дээр. Яагаад гэвэл, цөөн хэдэн төгрөгтөө тааруулж чанаргүй хямдхан хувцас авахын оронд мөнгөтэй болсон үедээ явж, чанартай хувцас авах нь хамаагүй илүү.
6. Моод маш хурдан хоцордог. Аливаа загварын хувцсыг моодноос бараг гарах үед нь хүмүүс өмсч эхэлдэг.
7. Өөртөө хааяа туршилт хийхэд гэмгүй. Янз бүрийн этгээд, эсвэл тод өнгийн хувцас өмсөхөөс гадна урт, богино өмд, банзал өмсөөд үз. Энэ бүхний эцэст, өөрийнхөө стилийг тодорхойлохын зэрэгцээ ямар нэг шинэ сонирхолтой зүйл нээх болно.
8. Ажлын байр, албан тасалгаандаа өмсөх хувцсыг үдшийн болон амралтын хувцсаас ялга. Спортын, эсвэл үдшийн гоёлын хувцастай ажил хийх зохимжтой биш.
9. Загварын хувцас таны амьдралын зөвхөн нэг хэсэг. Таны дотоод ертөнц, сэтгэл зүй, мэдлэг оюуны хөгжил стилийн мөн л нэг хэсэг бөгөөд хэзээ ч моодноос гардаггүй.
10. Хувцас таны тухай их зүйл хэлж чадна. Тиймээс хувцас худалдан авахдаа үүнийг бүү мартаарай.

Эмэгтэйчүүд загвар хөөж, хувцас худалдан авахдаа таван алдаа гаргадаг.
1. Мэдээллийн хэрэгсэлд заавал итгэх албагүй. Загварын сэтгүүлүүдийг дугаар алгасалгүй уншиж, шинэ загвар үзүүлбэрийг бүгдийг үздэг бол амархан золиос болно шүү. Ихэнх сэтгүүл гоо сайхан биетэй загвар өмсөгчөөр загвараа үзүүлсэн байдаг. Мэдээж, хүн бүр тэр загвар өмсөгчтэй нь адилгүй. Тиймээс танд зохих эсэх нь мөн л проблем.
2. Өөрт тань таараагүй, эсвэл бариу хувцас бүү ав. Турна гэдэг санааны зоргоор болохгүй. Үнэхээр таалагдаж, хямд үнээр олдсон ч татгалзаарай. Магадгүй, таарахыг нь хүлээж шүүгээндээ байлгасаар өнгийг нь гандуулчихвал хайран биш үү. Харин бага зэрэг томдож таарвал өөр хэрэг. Сайн оёдолчноор хасуулчихаж болно.
3. Өөрт таалагдсан хувцас болгоныг худалдан авах хэрэггүй. Хувцас тань өөр хоорондоо бас зохицдог байх нь чухал. Харин хувцсандаа тохирохгүй ямар нэг гоёл чимэг худалдан авбал мөнгөний гарз.
4. Жилээс жилд нэг л загварын гутал, хувцас аваад байвал ганц л стильд баригдана гэсэн үг.
5. Дотуур хувцас бол таны хувцасны хамгийн чухал хэсэг. Таныг чимж ч, бас гутааж ч чадна. Тиймээс худалдан авахдаа анхаар. Зөвхөн болзоонд явахдаа зориулж биш, ямагт чанартай бөгөөд гоёмсогийг сонгож бай. Дотуур хувцас минь тансаг шүү гэж бодох тусам өөртөө улам итгэлтэй болно.

Эцэст нь, цөөн хэдэн зүйл зөвлөе.

1. Ажлын хувцас. Фермд л ажилладаггүй бол өмсөх шаардлага бага. Үүнийг орлуулах өөр олон хувцас бий. Жишээ нь, бүстэй цамц өмсөх нь илүү зохимжтой.
2. Үсээ бүү сүлж. Задгай тавь, эсвэл ардаа зүгээр л боочих. Энэ нь ямар ч насны эмэгтэйчүүдэд зохидог.
3. Оймс. Оймсыг зөвхөн өмдтэй өмс. Банзал, даашинзтай ер зохихгүй. Хүүхдүүд л ингэж өмсдөг. Харин үүний оронд шилэн оймс нь дээр.
4. Өнгө. Хэт тод өнгийн хувцас өмсөхөөс аль болох зайлсхий. Харин цүнх, малгайны өнгө тод байх тусам сайхан харагддаг.

санаторий аквалооgirls escortsсбербанк микрозаймы онлайн на счетпродвижение бренда пр отдел


Загварын тухай 10 дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.