Дуучин Оюумаа уран бүтээлдээ орохоор шийджээ. Уртын дууны анги төгссөн дуучин бүсгүй Оюумаа хэсэгтээ л ангийн
анд Бат-Эрдэнэтэйгээ хамтран зохиолын дуу дуулсаар олон танигдсан.
Харин одоогоор дуучин бүсгүй өөрийн төрөлх мэргэжлийн уран бүтээлдээ түлхүү анхаарахаар шийдэж уртын дуугаараа тайлан концертоо хийхээр бэлтгэв.
Дуучин Оюумаагийн тоглолт эмэгтэйчүүдийн баяраар тохиолдуулан ганцхан удаа тоглогдох бөгөөд ирэх 3 дугаар сарын 7-нд тайзнаа дуулагдах ажээ.